Даваасүрэн.Ц Баярсайхан.Г Батсуурь.Ж 2014.04.08 | Сонин: Өдрийн шуудан

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар
УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар

Г.Баярсайхан: Тойрогтоо зургаан удаагийн уулзалт хийсэн

Би намрын чуулганы завсарлагааны үеэр тойргийнхоо  буюу Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчидтой зургаан удаагийн уулзалт зохион байгуулсан.

Ингэхдээ тэдний саналыг сонсохоос гадна УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулсан. Мөн миний тэргүүлдэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Ус тогтвортой хөгжил" уулзалт хэлэлцүүлэг болон хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авч, цаашид бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн саналыг сонссон байгаа. Харин хувь гишүүний зүгээс Ногоон хөгжлийн үзэл баримтлал, газрын болон урт нэртэй хуулийн төсөл дээр ажилласан.

Ц.Даваасүрэн: Латин Америкийн орнуудад танилцах айлчлал хийлээ.

Миний хувьд тойрогтоо хоёр удаа очиж сонгогчидтойгоо уулзсан. Мөн "Монгол мал хөтөлбөр"-ийн хүрээнд Латин Америкийн орнуудад танилцах айлчлал хийсэн. Чуулганы завсарлагааны хугацаанд хөдөө аж ахуйн чиглэлийн хуулийн төсөл дээр түлхүү ажилласан. Төсвийн байнгын хорооноос Аудитын Ерөнхий газрын шалгасан хөрөнгө оруулалтыг нь царцаасан 243 объектод тавьсан дүгнэлтийг сонслоо.

Ж.Батсуурь: Газрын хууль дээр ажилласан.

Би завсарлагаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамт Говьсүмбэр болон Дорноговь аймагт ажиллаж иргэд сонгогчидынхоо санал бодлыг сонссон. Мөн малын индексжүүлсэн даатгалын хуулийн төслийг боловсруулах хүрээнд туршлага солилцохоор Испани улсад ажилласан. Түүнээс гадна Газрын болон Эрүүл мэндийн тухай багц хууль дээр ажиллана.