Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.09

Э.Бат-Үүл: Манай эдийн засгийн хямралын түвшин XX зууны дэлхийн рекорд тогтоож байлаа

“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцлоо.

-    Ойн баярын мэндийг хүргэе. 1990 оны 4-р сарын 7-нд АН анхны анхдугаар хуралдаанаа хийж байсан түүхтэй.  АН энэ өдрийг хэрхэн, яаж тэмдэглэдэг вэ?

Жил бүрийн 4-р сарын 7-нд бид анхдугаар их хурлаа хийж байсан. Хэвлэл, мэдээллийн ярилцлага өгөх маягаар энгийн тэмдэглэдэг. Түүнээс биш сүртэй, өргөн цар хүрээтэй ойн арга хэмжээ тэр бүр хийдэггүй. 

-    Өнөөдөр /04-р сарын 07-ны өдөр/ардчилсан намынхан хурлаа хийгээд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь илтгэл тавьж байсан шүү дээ. Энэ илтгэлийн гол агуулга нь юу байсан бэ?

Намд шинээр элсэж байгаа гишүүдэд батлах гардуулсан. Энэ үйл явдлын үеэр манай намын ЕНБ дарга Ц.Оюундарь 1990 онд болж байсан тэр үйл явдлын тухай, мөн түүний ач холбогдлын тухай ярих, тэр үеийн баримт кино үзүүлэх зэрэг арга хэмжээг даруухнаар тэмдэглэж байна.

-    Та анх АН-ын дарга байсан шүү дээ. Мэдээжийн хэрэг тухайн үед баримталж байсан үзэл баримтлал, өнөөдрийн үзэл баримтлал ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн зүйл юу байгаа бол. Магадгүй мэдээжийн хэрэг шинэчлэл байж таарна. Тэр шинэчлэлийг юугаар онцгойлох вэ?

Дайнд нэрвэгдсэн Япон хүртэл дайны дараа эдийн засгийн үндэсний худалдан авах чадвар нь 50%-иар унаж байхад манайх 63.8%-иар унасан. Испанийн иргэний дайны дараах эдийн засгийн уналт нь -24% гэж байхад манайх 63.8% байсан.

Ерөнхий үзэл санааны чиг хандлага өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Энэ бол бид эрх чөлөөг л хүсдэг. Улс,  иргэн маань эрх чөлөөтэй. Бид өөр өөрийнхөө хувь заяанд эзэн байх ёстой. Монголчуудын эрх чөлөөний мэдрэмжийг их сайхан илэрхийлсэн үг байдаг. “Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” гэж. Тэгэхээр энэ үг бол манай намын үзэл баримтлал. Энэ хандлагаа бид тууштай барьсаар ирсэн.

Мэдээжийн хэрэг эдийн засгийн бодлоготой холбогдсон үйл явдал их боллоо. Бид 1990 оны үед Зөвлөлтийн эдийн засгийн хараат байдалд орсон явдлыг хэрхэн засах талаар ярьж байсан. Энэ дашрамд хэлэхэд яагаад ч юм тухайн нөхцөл байдлыг хүлээж авдаггүй хүмүүс байдаг. Эдийн засгийн хямрал бол 1990 онд зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор болсон хямрал биш.

Монголын эдийн засаг гэдэг бол Зөвлөлтийн эдийн засгаар тэжээгдэж байсан. Тэжээгчээ алдсанаар аймшигтай ангал руу унасан. Ямар хэмжээний хямрал руу унасныг Харвардын их сургуулийн профессор Peter Burg  багтайгаа ирээд судалж байсан. 1990 онд Зөвлөлт гэдэг тэжээгчээ алдсанаас манай эдийн засгийн хямралын түвшин XX-р зууны дэлхийн рекорд тогтоосон тухай судалгаа гаргасан байдаг. Дайнд нэрвэгдсэн Япон хүртэл дайны дараа эдийн засгийн үндэсний худалдан авах чадвар нь 50%-иар унаж байхад манайх 63.8%-иар унасан.

Испанийн иргэний дайны дараах эдийн засгийн уналт нь -24% гэж байхад манайх 63.8% байсан. Манайхыг гүйцсэн уналттай эдийн засаг тэр үед гараагүй байна гэж тодорхойлсон. Бид Зөвлөлтөөс бүх зүйлээ авдаг байлаа. Тэр байтугай цалин, мөнгөө ч гэсэн авдаг байсан. М.С.Горбачев ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайг дуудаж “Одоо хоёр улс харилцдаг номоороо л харилцаад явъя.  Бид та нарыг тэжээж тэтгэж чадахгүй, мөнгөө төл” гэж байсан. Тэр үед төлөх мөнгө ч байхгүй байлаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...