Бүтээн байгуулалтын гурван төсөлд концессын гэрээ байгууллаа
2014.04.11

Бүтээн байгуулалтын гурван төсөлд концессын гэрээ байгууллаа

Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн төвийн салбар байгууламж, мөн Өлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн 9.6 км авто зам шинээр баригдана. Энэ төслүүд нь Нийслэлээс 3 компанитай байгуулсан концессын хүрээний гэрээ юм. Энэ зундаа багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ажилд албаны хүмүүс гарын үсэг зурлаа.

Нийслэлээс бүтээн байгуулалтын 3 төсөл хэрэгжүүлэх компанитай гэрээ байгуулснаар эдгээр 3 компани энэ оны ажлаа эхлэхээр болж байна. Өлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн 9.6 км авто зам барих төслийг “DRG” компани гүйцэтгэнэ.

Тодруулбал: Улаанбаатар хотын авто замын сүлжээг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 14, 15-р  хорооны нутаг дэвсгэрт баригдах зам юм. Энэ ажлыг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр буюу 20 тэрбум 500 сая төгрөгөөр нэг жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Ашиглалтад орсны дараа 2015-2016 онуудад Нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх юм.

Гуравдахь төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн замын урд талд, Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн хашаанд түргэн тусламжийн  төвийн салбар барих юм.

Ингэснээр дүүргийн иргэд, оршин суугчдад эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай хүргэж, чанар хүртээмжийг дээшлүүлнэ гэдгийг онцоллоо. Энэ ажлыг мөн гүйцэтгэгч Хүрэл ордон компани өөрийн хөрөнгөөр барьж байнгын ашиглалтад оруулсны дараа 2015 оны Нийслэлийн төсвөөс санхүүжилт авах юм.