Сономпил.М 2014.04.11 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

“Амгалан дулааны станц”-ын гаалийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барив

“Амгалан дулааны станц”-ын гаалийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барив
Хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.11/ УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд П.Сономпил “Амгалан дулааны станц”-ын гаалийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барив.

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд 35, 55, 155 дугаар тогтоолуудаар “Амгалан дулааны станц”-ыг барьж байгуулах үүрэг чиглэлийг Эрчим хүчний яаманд өгсөн байна. Ажлын төлөвлөгөөт хуваарийн дагуу гүйцэтгэж 2014 оны наймдугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр яамны холбогдох мэргэжилтнүүд, БНХАУ-ын 200 гаруй мэргэжилтэй инженер техникийн ажилчид, дотоодын 10 гаруй туслан гүйцэтгэгч компанийн мөн тооны ажилчид хамтран ажиллаж буй юм.

Станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд төсөвт хөрөнгө хэмнэх зорилгоор гүйцэтгэгч тал өөрийн тоног төхөөрөмжийг барилгын ажлын хугацаанд түр импортлон ашиглахаар гэрээнд тусгагдсан.

Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх дээрх тоног төхөөрөмжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох материалыг боловсруулж байна. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 245 тоногт төхөөрөмжийн 4.114.386 ам доллар буюу /7.303.858.027 төгрөг/-ийн хөрөнгийг татварт төлөхөөр байгаа юм гэж хууль санаачлагч дурдлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.