140 тэрбум төгрөгний эх үүсвэрийг сангийн сайдын багцад суулгачихсан байгаа.
2014.04.12

140 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг сангийн сайдын багцад суулгачихсан байгаа

УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.  Царцаасан 243 объеъктуудын талаар гишүүд байр сууриа илэрхийлж, өөрийн сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:  -Аудитын дүгнэлтэд нэг юм харагдахгүй байсан. Тендерийн хууль яагаад хэрэгжихээ байчихсан юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар тендергүйгээр маш олон ажил, гэрээ шууд хийж байгаа. Хэдэн тендерээр хийх ёстой ажлыг шууд гэрээгээр хийчихсэн юм бэ гэдэг дүн мэдээлэл хэрэгтэй байна.” гэсэн асуултад

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Үндсэндээ 149 тэрбум төгрөгийн зам, барилга, гүүрийн ажил бүх гишүүдийн тойрог дээр  хийсэн. Өнөөдөр ямар ч эзэнгүй яваа. Тэр объектуудын гүйцэтгэл нь ихэвчлэн 30-аас дээш хувьтай болчихсон байгаа.  Энэ зам, дэд бүтэц, гүүрийн асуудлыг орхивол зуны улиралд бороо, үерийн  үед тэр асуудал юу болох вэ гэсэн асуудал байгаа.  Тийм учраас бид 149 тэрбумын зам, гүүрийн ажлыг цэгцлэхгүй бол асуудал хүндэрнэ гэсэн  юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Одоо 243 барилга объектоос 15 барилга, объектыг л хойшлуулсан байна. Үүнийг цааш нь санхүүжүүлэх шаардлага байна уу, үгүй юу  эргэлзээтэй гэдэг жагсаалтад 15 барилга объектыг оруулсан.  31 төсөвчинг төсөв буруу зохиосон гэсэн хүмүүсийн нэрс байна. Тэгэхээр тэг дүнтэй 2014 оны төсөвт тусгагдсан барилга, объектууд энэ ондоо санхүүжих бодит бололцоо бий юу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: - 140 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг сангийн сайдын багцад суулгачихсан байгаа. Одоо төсвийн тодотголд ямар өөрчлөлт хийх вэ гэвэл Сангийн сайдын багцаас хэдийг нь  Боловрсолын сайдын багцруу, Зам тээврийн сайдын багцруу яаж хуваарилах вэ гэдэг асуудал. Яагаад гэвэл төсвийн хууль өөрөө сайд сайдын багцаар батлагдсан байгаа юм. Тийм учраас багцын дүнд л өөрчлөлт орно.

УИХ-ын гишүүн Б.Батцогт: - Нэг бол Ц.Даваасүрэн, Б.Болор хоёр дээрээ асуудал яригдаад байгаа юм уу, засгийн газар дээр яригдаад байгаа юм уу хөл толгой нь мэдэгдэхээ больчихлоо ш дээ. Сумдаас сумын засаг дарга нар яриад гишүүнээ манайх хасагдаж байна, манайх бүтэхгүй болчихлоо гээд сандраад яриад байх юм. Надад л ямар ч байсан мэдээлэл алга. Хаанаа юу нь хасагдаад, юу нь үлдээд байгаа нь мэдэгдэж байгаа юм байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хямд үнээр авчихна. Тэгээд мөнгө чинь хүрэхгүй байна гээд 3,4 жилээр хэвтчихнэ.  Энэ нь удаашраад яваад байгаа юм. Тиймээс энэ ажлуудаа цэгцэлсний дараа дараагийн хөрөнгө оруулалт руу бид явах ёстой .