Сономпил.М 2014.04.16

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ
Байнгын хороо Эрчим хүчний сайд М.Сономпил

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд   /Засгийн газар 2014.04.11-ны өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх/-ийг   хэлэлцэх, эсэх асуудал байв.

Танилцуулгыг Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулав. Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын тооцоонд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тус тус тусгагдаагүй тул төсөвт өөрчлөлт орохгүй талаар танилцуулгад дурдагдсан. Мөн тоног төхөөрөмжийн чөлөөлөгдөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 2.0 сая орчим ам.доллар буюу 3.6 тэрбум төгрөг болно гэж тооцоолсон байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нар асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.