С.Бямбацогт: Монгол толгой Монголыг хөгжүүлэхийг инновацийн хуулиар шийдсэн
2012.05.30

С.Бямбацогт: Монгол толгой Монголыг хөгжүүлэхийг инновацийн хуулиар шийдсэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын отгон чуулганаар Инновацийн тухай хуулийг батлаад удаагүй байна. УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын гишүүд энэ хуулийг санаачлан Их хурлаархэлэлцүүлсэн. Харин гишүүн С.Бямбацогт ажлын хэсгийн ахлагчааражиллажээ. Тэд өчигдөр шинэ хуулийн талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийнхороонд танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Инновацийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Та Ажлын хэсгийг ахалсан хүний хувьд энэ хуулийн хамгийн гол ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Хувьсгалын тохироо гэнэ гэж ярьдаг. Түүний   Инновацийн тухай хууль батлагдах, хэрэгжих нөхцөл бүрдчихсэн байгаа. Өнөөдөр Монгол түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч байсаар л байна. Уг нь 1990 оноос өмнө малын гаралтай түүхий эдийг дотооддоо , эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ийг дагаж олон мянган ажлын байр бий болдог, ал хувцсаа ч өөрсдөө гээд өмсчихдөг байсан. гэтэл одоо малын гаралтай арьс шир, ноос ноолуур бүтээгдэхүүн түүхийгээрээ экспортод гарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүн ч адил. Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр бүгд ямар нэг технологи шингэхгүйгээр бас л түүхийгээр гарч байна.

Бид хэдий чинээ их түүхий эд гаргана, төдий чинээ алдагдал хүлээж байгаа гэсэн үг.

Монгол Улсын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 98 хувь нь технологи огт шингээгүй буюу нам технологитой байгаа юм. Зэсийн баяжмалаараа цэвэр зэс хийгээд, түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгож, төмрийн хүдрээ боловсруулаад төмрийн бүтээгдэхүүн хийж гаргах юм бол тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ, Монголын эдийн засагт нэмүү өртөг бий болно. Тиймээс ийм орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд Инновацийн тухай хуулийг баталсан. Өнөөдөр Монголд их дээд сургууль зөвхөн сургалт явуулдаг, ШУА нь тусдаа, эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллага нь тусдаа, бизнесийнхэн нь зүгээр нэг партизан маягаар үйл ажиллагаа явуулдаг байдалтай өдийг хүрлээ. Хэрэв энэ бүхэн хоршоод, эрдэм шинжилгээ, судалгааны салбар нь бизнестэй хамтраад явах юм бол бидний яриад байгаа өндөр технологи бий болно гэсэн үг.

-Судалгааны байгууллага болон бизнесийнхэн нь ямар замаар, яажхамтрах боломж, гарц байна вэ?

-Өнөөдөр их, дээд сургууль зөвхөн сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Тэнд оюуны өмч, патент бий болгох, үйлдвэрлэл туршилт явуулахыг хуулиар хориглочихсон байдаг. ШУА бас зөвхөн судалгаа явуулдаг, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн, төр, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, их дээд сургууль хамтраад оюуны өмч патент бий болгох паркийн орчинг бүрдүүлж болж байна. Ингэж шинжлэх ухааны парк байгуулах нь нэг л боломж. Нөгөө талаар шинжлэх ухаан, судалгааны байгууллагууд хажуудаа оюуны өмч, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялаг болгох зорилготой гарааны компани бий болгож болж байна. Тэр байгуулсан компаниараа дамжуулж оюуны өмчөө бизнест нэвтрүүлэх боломжтой. Энэ хоёр замаар үндсэндээ оюуны өмч, мэдлэг маань баялаг болох бүрэн бололцоотой.

-Парк хэзээнээс байгуулагдах вэ?

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо таван бүсэд таван шинжлэх ухааны парк байгуулна гэж төлөвлөж байгаа. Мэдээж тавууланг нь зэрэг байгуулж амжихгүй. Тодорхой үе шаттайгаар хэрэгжинэ. 2016 он гэхэд хоёр парк бүрэн үйл ажиллагаагаа эхэлнэ, 2020 он гэхэд таван паркийн үйл ажиллагаа жигдэрсэн байхаар тооцож байгаа. Гэхдээ заавал тэр паркыг хүлээхгүй, өнөөдөр, маргаашаас эхлээд эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагууд дэргэдээ гарааны компани байгуулаад ажлаа эхлэх эрх зүйн орчин нээлттэй гэдгийг онцолъё.

-Инновацийн тухай хуультай холбоотойгоор 23 хуульд өөрчлөлт орсон гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Бид зөвхөн инновацийн үйл ажиллагааг биш бүхэл бүтэн тогтолцоог бий болгож байгаа юм. Энэ бол маш том ажил. Тийм ч учраас энэ хуулийг хэрэгжих, үйл ажиллагаа нь үр дүнгээ өгөх орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд 20 гаруй хуульд өөрчлөлт оруулсан. Хамгийн энгийн жишээ гэхэд эрдэмтэн судлаачид шинэ санаагаа бизнест нэвтрүүлэх эрх зүйн орчин нээгдсэн. Ингэснээр маш том боломж нээгдэнэ, нөгөө тоосонд дарагддаг эрдэм шинжилгээ судалгааны бүтээл үйлдвэрлэлд нэвтрээд бодит үр дүнгээ өгч эхэлнэ. Өнөөдөр шинэ бүтээл оновчтой санал бий болсон бодит үр дүнгүй тоосонд дарагдаад хэвтэж байдаг, Жил бүр ШУА-д 17 тэрбум төсөвлөдөг, гэтэл тэр их мөнгө зарцуулж байгаа эрдэм шинжилгээний ажил ямар ч үйлдвэрлэлд нэвтрэхгүй байна. Тиймээс бид өөрсдийнхөө оюуны өмч, мэдлэгээ үйлдвэрлэлд аваачиж, баялаг бий болгох ёстой. Эцсийн эцэст гадныхан бидний баялгийг түүхийгээр нь зөөж байхыг хараад суудаг байдлаар монголчууд хэдий болтол амьдрах вэ. Эхлээд монгол толгойгоо хөгжүүлье, ингэж байж монгол толгой Монгол Улсыг хөгжүүлнэ гэдэг агуулгыг энэ хуулиар бүрэн шийдсэн.

-Хууль батлагдаж, үр дүнгээ өгснөөр улсын төсөвт ч тодорхой үр ашиг гарах байх?

-Мэдээж нэмүү өртөг шингэнэ гэдэг түүнийг дагаад тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ахуй хангамж сайжирна, татвар нэмэгдэнэ гэсэн үг. Татвар нэмэгдвэл төсвийн орлого нэмэгдэнэ. Бид өнөөдөр нэг тонн түүхий нүүрсийг 40-50 ам.доллараар гадагш гаргаж байна. Хэрэв коксжуулах юм бол 200 ам.доллараар гаргана. Эндээс гарах зөрүү монголчуудын амьдралд л наалдана.

-Таныхаар аль салбартөндөр технологи илүү хөгжих боломжтой вэ?

-Өнөөдрийн байдлаар эм, био технологийн салбарт нэлээд явагдаж байна. Цаашдаа хөдөө аж ахуй, уул уурхайд хөгжих бүрэн бололцоотой.

-Инновацийг дэмжих хүрээнд Венчийн болон Инновацийн сан гэж байгуулагдаж байгаа. Энэ хоёр сангийн талаар товч танилцуулахгүй юу. Сангийн төсвийг хаанаас ямар хөрөнгөөр бүрдүүлэх вэ?

-Инновацийн санд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгнө. Мөн хувийн хэвшлийнхэн өөрсдийн шинэ санаачилага, үр дүнгийн хувиар санхүүжүүлж, эргээд түүнээсээ хувь хүртэх боломжтой. Түүнээс гадна гадны хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг энэ сан руу төвлөрүүлнэ.

Нийтлэлч
Б.Эрхэс
Эх сурвалж
Зууны мэдээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.