Цэцэрлэг-Бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина
Цэцэрлэг-Бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина
2014.04.20

Цэцэрлэг-Бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина

СХД-ийн 25 дугаар хорооны 170 цэцэрлэг нь анх удаа Канад технологиор барьж, ашиглалтад оруулсан цэцэрлэг юм. Дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан энэхүү цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Канад технолгиор барьсан анхны цэцэрлэгт очин танилцлаа.  Канад технолгиор цэцэрлэг барихын давуу тал нь үнэ өртөг хямд, жилийн аль ч улирлалд барилгын ажил явуулах боломжтой төдийгүй газар хөдлөлтөд тэвсэртэй, модон барилга учраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэг байна.

Нийслэлд энэ онд 16 цэцэрлэг бага сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 170-р цэцэрлэгийн хашаанд нэг цогцолборыг барихаар шийдвэрлэсэн. Тиймээс энэхүү цэцэрлэгийг өргөтгөж бага сургууль цэцэрлэгийн цогцолбор болгох бүрэн боломжтойг хотын дарга онцолж байлаа. Учир нь Канад технолгиор барьсан барилгыг шаардалгатай үед өргөтгөх, багасгах боломжтой байдаг байна.

Цаашид нийслэлд барих цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг Канад технолгиор барьж ашиглалтад оруулах талаар туршлага судлан хэрэгжүүлэх  шаардлагатай байгааг ч хотын дарга хэлж байсан юм