Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.04.22

С.Залуухүү: Түймрийн 90 гаруй хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болдог

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээр ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүүтэй ярилцлаа.

-         Ой хээрийн түймрийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байна вэ? Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ой хээрийн гаралт нэлээд өссөн үзүүлэлттэй байна.

Тэгэхээр энэ жилийн хувьд өнгөрсөн өвөл манай Монгол улсын нийт нутаг дэвсгэрээр өвөлжилт өнтэй сайхан байсан. Үүний дараа хаврын улирал эхэлдэг.  Цас бага орж эрт дулаарсантай холбогдуулан нутгийн ихэнх хэсгээр үндсэндээ гурван сарын 15 гэхэд цасан бүрхүүлээсээ салсан.

Дулааралт эрчимтэй нэмэгдэж хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд ой хээрийн түймэр хамгийн их гардаг Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсэг болон зүүн талын Сүхбаатар, Дорнод гэсэн аймгуудын сумууд хамардаг. Үүнтэй холбогдуулан ой хээрийн түймрийн гаралт эрт эхэлсэн.  Дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 68 түймэр гарчихаад байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад /2013.04.17/  18 ой хээрийн түймэртэй байсан. Ингээд харвал энэ жил түймэрийн гаралт өндөр байна.

-         Энэ түймрийн шалтгаан нөхцөл юунаас болж байна. Иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлаас болж гарсан түймэр хэдэн хувийг эзэлж байна. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт гарсан түймрийн улмаас иргэд өртөж, түлэгдсэн харамсалтай хэрэг гарлаа. Энэ тал дээр та албаны хүний хувьд мэдээлэл өгвөл?

Одоо гараад байгаа ой хээрийн түймрийн сүүлийн хэдэн түймрүүдийг цагдаагийн байгууллага дээр эзэн шалтгааныг тодруулах гээд ажиллаж байна. Эхний 50 орчим хувьд эзэн, шалтгаан нь тогтоогдсон. Эндээс харахад эхний 51 түймэр гэхэд 100 хувь хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас болж гарч байна.

Эндээс харахад эхний 51 түймэр гэхэд 100 хувь хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас болж гарч байна.

Үүнээс гадна ой хээрийн түймрийн хүний үйл ажиллагаанаас гадна өөр ганц нэг шалтгаан бий. Энэ нь хур бороотой үед аянга цахилгаан буух, үүнээс болоод түймэр гарах нэг магадлалтай. Мөн хэт хуурайшаад нэн аюултай зэрэглэлд байгаа ой хөвчид байгаа модод хавиралдсанаас болж гал гардаг ховорхон тохиолдол бий. Түүнээс гарч байгаа галын 90 гаруй хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гарч байна. Сая харамсалтай галын хэрэг гарлаа.

Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумдын зааг дээр гарсан түймэр үндсэндээ салхи хойноосоо байснаа урагшаа чиглэж Цагаан-Овоо сумынхаа нутаг руу орсон. Энэ түймрийн үед тэнд нутаглаж байсан айлууд түймэрт өртсөн. Эндээс хоёр айлын таван хүн түймэрт өртөж, түлэгдэж, гэмтсэнээс нэг иргэн нэлээд өндөр түлэгдэлтэй байснаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ер нь жил болгон бид анхааруулж хэлдэг.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...