Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.04.22

Онцгой байдлын ерөнхий газраас үзүүлж байна

Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын арга хэмжээ 2014 оны дөрөвдүгээр сарын 9-15 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, биен тамир, спортод хамруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Монголын үндэсний их наадамд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

Дээрх тэмцээнээс гадна ОБЕГ болон МХЕГ хамтран ажиллах гэрээнд ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга Д.Батмөнх нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн дагуу талууд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хамтарсан хяналт, шалгалт хийх, мэргэжил дээшлүүлэх семинарыг зохион байгуулах, хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Мөн Монгол улс цацрагийн тун хэмжигч ухаалаг электрон багажтай боллоо.

Дэлхийн улс орнуудад цөмийн технологийн хэрэглээ жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсад ч цөмийн технологи нь геологи, уул уурхай, анагаах ухаан, шинжилгээ судалгаа, аж үйлдвэр, үйлдвэр хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хэрэглэгддэг. Үүнтэй холбоогтойгоор сүүлийн жилүүүдэд цацрагтай ажиллагсдын тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Тэгвэл цацрагийн үүсгүүр бүхий багаж хэрэглэдэг байгууллагуудад зайлшгүй шаардлагатай электрон багаж Монгол улсад нэвтэрлээ.