Манай улсад тендер ил тод явагддаг
2014.04.23

Манай улсад тендер ил тод явагддаг

Манай улсад ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаа зарим компаниуд тендерт оролцохдоо зах зээлийн бодит үнэ, зураг төсөв, төлөвлөгөө зэргээ үнэн бодитой гаргаж чаддаггүй байна.

Тэдний хувьд эхний ээлжинд тендерт ялахад л чухал бөгөөд шалгарсан тохиолдолд асуудал  дахин өөрөөр эргэдэг байна. Өөрөөр хэлбэл явцын дунд төлөвлөгөө өөрчлөгдөх, анхны төсөвт өртөг хэд дахин нэмэгдэх зэрэг асуудал байнга гардаг. Харин үүний уршгаар 2014 оны төсөвт тэг дүнтэй тусгагдсан 272 төсөл байгаа. Нийтэд ил тод, шударга явагдах учиртай ч хэн нь хэзээ, яаж тендерт шалгарсан нь тодорхойгүй байсаар нэг л мэдэхэд гүйцэтгэгч компани болчихсон байдаг гэж шүүмжлэх их хурлын гишүүд цөөнгүй байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Шилэн тендер гэдэг нэртэй ойлголт оруулж ирэхгүй бол тендер маань шилэн болж өгөхгүй байна. Би шилэн гэдгийг тунгалаг гэж ойлгох гээд байна. Интернет дээр тендерээ тавьсан гэдэг ч нөгөө интернетээр нь орж болдог ч юм уу, болдоггүй ч юм уу. Тендерийн хорооноос нь УИХ-ын гишүүн миний бие очоод мэдээлэл авах гэхээр өгдөггүй. Бичиг явуулаад ч өгдөггүй. Юу нь нээлттэй юм. Яваад үзэхээр өчнөөн л булхай, бохир зүйл байна гээд хүмүүс янз бүрийн юм ярьж байна.”

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Улсын төсвөөс гадуурх царцуулалт асар их болсон. Хөгжлийн банк, Монгол банкны зарцуулалт, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд одоо болтол мэдээлэл дутуу байгаа. Ил гардаггүй олон зүйл байна. Монгол жоохон учраас чимээ сонсч байна. авилгал, хээл хахууль эрээ цээрээ алдаж байгаа асуудал байна. Зориулалтын бус хөрөнгө оруулалт их хэмжээгээр гарах асуудлууд байна.