Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг барагдуулах хуулийн төсөл батлагдлаа
Хохирлоо барагдуулах иргэдийн жагсаалт
2014.04.24

Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг барагдуулах хуулийн төсөл батлагдлаа

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Хуулийн төслийг ХЭН ХЭН гишүүд дэмсэнийг ЭНД дарж үзэн үү.

Хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас улсын хэмжээнд 8301 иргэнд учирсан хохирол өнөөдрийг хүртэл бүрэн барагдаагүй, Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөж байгаа гэлээ учраас энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн төслийг анх өргөн барьсан үзэл баримтлалаасаа хазайсан байдалтай байна.  Дампуурсан хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийг хураасан ч дундаас нь хөрөнгө мөнгө алга болсон, үрэгдсэн гэдэг. Үүнд хариуцлага тооцох ажил ямар байна вэ. Хамгийн эхний хүмүүс нь илүү ашиг олоод авчихсан, бусад нь хохироод үлдчихсэн байдалтай байна.