Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал солилцов
Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал солилцов
2014.04.24

Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал солилцов

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Д.Сумьяабазар, Ё.Отгонбаяр нар /2014.04.23/ Эрүүл мэндийн яам болон эмнэлгүүдийн удирдлагуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр салбарын хүний нөөцийн асуудал дутагдалтай байгаа, үүнээс нь болоод ачаалалтай ажилладаг, эрүүл мэндийн салбарын төсөв хаанаа ч хүрдэггүй, ялангуяа эмийн төсөв дээр хангалтгүй байгаа талаар эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа. Мөн эрүүл мэндийн салбар нь өөрөө тусламж үйлчилгээний байгууллага. Гэтэл системийн гажуудалтайн улмаас зарим үед өвчтнүүдийн тоо, урсгал зардал нэмэгдснээр төсөв хүрэхгүй байх хүндрэлтэй асуудал гардаг гэлээ. Түүнчлэн эмнэлгүүдийн барилгын асуудал болон газар эзэмшилтэй холбоотой маргаан байнга гардаг талаар бодит жишээн дээр тайлбарласан юм.

Tрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Уулзалтад оролцогсод Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ийнхүү эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, салбарын ажилтнуудын санаа бодлыг сонсож байгаад талархал илэрхийлээд, эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ, өнөөдөр нийслэлийн эмнэлгийн байгууллагын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцож байгаа нь мэдээлэл солилцох, улмаар асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн үр дүнтэй гэж үзэж байна. Бид цаашид энэ жишгээр хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал, бодлыг нь сонсоно. Мөн эрүүл мэндийн салбарыг дэмжих, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоолоор Ажлын хэсэг байгуулж ажиллана гэл