2011.02.08

“Зам дагаж” хөгжил ирдэг

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 200 км хатуу хучилттай зам барьдаг бол 2011, 2012 онуудад зөвхөн Ховд аймгийн хэмжээнд 200 км зам бариулахаар зорьж байна. Ховд–Манхан чиглэлийн 80 км замын шав өнгөрөгч намар тавигдаж ажил нь эхэлсэн бол, Манхан –Дарви чиглэлийн 100 км, Бага улаан даваанаас Тэмээн хүзүү хүртэлх 110 км замын ажлууд энд онд эхлэх юм. Харин Манханаас Бага улаан даваа хүртэлх болон Дарви–Говь-Алтай чиглэлийн 274 км замын хөрөнгийн эх үүсвэрийг хайж байна. Ийнхүү тойргоос сонгогдсон гишүүдийн хамтаар уйгагүй хөөцөлдөж, хичээж ажилласны үр дүнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатарын чиглэлд Бичигтийн хөтөл давж ганц ч км зам баригдаагүй Ховд аймагт маань энэ онд 200 орчим км замын эхлэл тавигдахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.