Сономпил.М Батсуурь.Ж Оюунхорол.Д Баасанхүү.О Сумъяабазар.Д 2014.04.24

“Амгалан” дулааны станцыг ирэх наймдугаар сард ашиглалтад өгнө

Хуулийн төслүүдийн талаар Эрчим хүчний сайд М.Сономпил танилцууллаа. “

УИХ-ын чуулганы Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгасан юм.

Амгалан” дулааны станц баригдсанаар хотын зүүн хэсэг буюу Зүүн дөрвөн замаас зүүн тийш дулааны шугамд шинээр холбох 20.000 айл өрхийн дулааны хэрэгцээ, мөн цаашид нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай 120 Г/кал цагийн ачааллыг бүрэн хангах ажээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор баригдах шинэ хорооллын дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ дулааны станц онцгой ач холбогдолтой гэж сайд хэлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн байр суурь

Бүтээн байгуулалт нэрээр асуудал орж ирэх болгонд татвараас чөлөөлдөг хууль гаргадаг. Нэгэнт Монголд мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу татвараа төлөхөөр анхны хөрөнгө оруулалтандаа тооцож болдоггүй юмуу. Тэртээ тэргүй улсын төсвөөс хөрөнгө нь гарч байгаа татвараа төлсөн байхад улсын төсөв рүү гээ эргээд л орно гэдэг зарчим барьж болдоггүй юмуу. Байнга татварын хөнгөлөлт үзүүлдэг хууль гаргадаг байх нь ямар хэрэгтэй юм. Цаашид ингэж явах уу.

М.Сономпил сайд хариулав Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэх нь хүнд байдаг.  Ялангуяа концессоор, хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажилд гаалийн татвар, НӨТ авна гэдэг нь хүндрэлтэй.  

О.Баасанхүү гишүүний байр суурь

Дэмжиж байна. Эрчим хүчний  дулааны цахилгаан станцын өргөтгөл хийж бййгаа нь сайжаалттай. Энэ НӨТ зэрэг татварыг буруулах асуудлыг цаашид бодлогоор оруулж ирэх хэрэгтэй.  Гадаадаас бүтээгдэхүүн  авхаар үнэтэй, дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр үнэтэй  байна.Тиймээс ийм бүтээн байгуулалтын ажил дээр тодорхой хэмжээгээр дотоодын нөөц бололцоогоо ашиглах хайж байгаасай. Ер нь Засгийн газраас НӨТ-ыг 3 хувь болгож тэгшитгэсэн бодлого оруул жирэхгүй бол Жижиг дунд бизнес эрхлэгч нарын хувьд төвөгтэй байдалтай байна шүү.

Д.Сумъяабазар гишүүний байр суурь

Яриад байсан 5 дугаар эх үүсвэр маань хаачсан вэ? Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 10-р хорооны иргэдийг дулаан, эрчим хүчээр хангах эх үүсвэр болж байна гэж ойлгож байна. Тэгэхээр гэр хорооллын тодорхой нэг хэсгүүд дээр гэсэн бодлого барьж  явах юмуу. Улаанбаатар хотын эрчим хүч дулаантай холбоотой тулгамдаж байгаа олон асуудал бий.Үүнийг шийдэх хэмжээний асуудлыг УИХ дээр оруулж ирж, батлуулбал зүгээр байна.

Д.Оюунхорол гишүүний байр суурь

Төслийг дэмжиж байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хомсдол бий болчихсон байгаа энэ үед  том том төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийж  байгаа хувийн хэвшлийн болон гадаадын аж ахуй нэгжийг зөвхөн татварын  хөнгөлөлтөөр дэмжижчихэд ажил нилээд хурдтай явах боломжтой ярьдаг.