Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.04.27

Ой хээрийн түйрийн 90 гаруй хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй байдлас болж гардаг

Өнөөдрын  /2014.04.23/ байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 52 суманд нийт 70 удаагийн ой хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 1,562 га ой, 1,195,450 га хээр нийтдээ 1,197,012 га талбай, 18 айлын гэр, 10 байшин, 24 өвөлжөө, 7 автомашин, 7 437 толгой мал шатаж, түймрийн улмаас байгаль экологид 58,0 сая төгрөг, 30,6 сая төгрөгийн эд материалын хохирол учирч түймрийг унтраахад 31.3 сая төгрөгийг зарцуулж нийт 120,1 сая төгрөгийн хохирол учраад байна.  Энэ бол ярилцлагын сэдэв.  “Түймэр дагасан хохирол, тэр дундаа түймэр дагаж экологи сүйдэж байгаа асуудлыг илүүтэй хөндөж ярилцахыг зорив.

Энэ удаагийн “Нээлттэй хэлэлцүүлэгт” ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга М.Энх-Амар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү: “ Ой хээрийн түйрийн 90 гаруй хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй, хайхрамжгүйгээс болж гардаг. Тиймээс ч буурахгүй нэмэгдэх хандлагатай байна. Иймд нэн түрүүнд сэрэмжлүүлэг  анхааруулгыг бүх телевиз, радио, сонин хэвлэлээр эрчимтэй явуулах, түймрийн эрсдэл ихтэй, давтамж олонтой газруудад түймрийн зурвас татах арга хэмжээ авах шаардлагатай байна.

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга М.Энх-Амар: Монгол улсын Онцгой байдалд шинэ техник технологи шаардлагатай байна. Хүнээ бэлдэж болно. Техник хэрэгсэлд хөрөнгө оруулах зайлшгүй хэрэгтэй байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...