Ганбаатар.С 2014.04.29 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмж энэ оныг дуустал татвараас чөлөөлөгдөнө

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмж энэ оныг дуустал татвараас чөлөөлөгдөнө
Төсвийн байнгын хорооны хуралдаан

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх талаар /-ийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүд гараагүй тул С.Ганбаатар гишүүний гаргасан

“шаардлагатай импортоор оруулж байгаа тоног төхөөрөмжийг” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг “шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө, мөн өмнөх хуулиар энэ хуулийг ердийн журмаар мөрдөнө гэсэн заалтыг “энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.