Захидал харилцан солилцлоо
Захидал харилцан солилцов
2014.04.29

Захидал харилцан солилцлоо

Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй харилцан баяр хүргэсэн захидлуудыг солилцов.

Одоогоос 20 жилийн өмнө 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулж,  гарын үсэг зурсан юм. Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа энэ гэрээний үндсэн дээр бүх талаар амжилттай урагшлан хөгжиж байгаа билээ.