Ноолуурын салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг Төрийн ордонд хэлэлцлээ
Ноолуурын салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг Төрийн ордонд хэлэлцлээ
2014.04.30

Ноолуурын салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг Төрийн ордонд хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын Ноос ноолуурын холбоо, Үйлдвэр, Хөдөө аж ахуй яам “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд  зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн холбогдох байгууллагууд болон ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж компаниуд оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ноос, ноолуурын холбооны тэргүүн Г.Баярсайхан үг хэлсэн. Тэрээр “Гадагшаа гаргаж буй нийт ноолуурын 26-28 хувь нь эцсийн бүтээгдэхүүн болж гарч байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн үр өгөөчөө өгөхөд төрөөс анхаарах ёстой.

Хэлэлцүүлэгт төрийн холбогдох байгууллагууд болон ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж компаниуд оролцсон юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэгээр энэ асуудлаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэсэн юм. Хэлэлцүүлэгт “Ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн үзэл баримтлал 2020 он” сэдвээр Монголын ноос, ноолуурын холбооны дэр тэргүүн Г.Ёндонсамбуу, “Чингис бондын хөрөнгөөс ноолуурын салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан олгосон зээлийн хэрэгжилт, үр дүн” сэдвээр Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл, “Ноолуурын салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, түүний үр дүн” сэдвээр ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, “Ноос, ноолуурын салбарт Хөдөө аж ахуйн биржийн оролцоо” сэдвээр “ХАА-н бирж” ТӨХХК-ийн клиринг, төлбөр тооцооны албаны дарга Б.Буянхишиг, “Монголын ХААН ширхэгт” гэрчлэх тэмдгийн ач холбогдол сэдвээр Азийн Хөгжлийн Банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн захирал Ж.Түвшинсанаа, “Ноолуурын салбарын Жижиг дунд үйлдвэрийн өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээл” сэдвээр “Хатан сүлжээ” ХХК-ийн захирал Б.Бадамханд  нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

    Монголын ноос, ноолуурын холбооны дэр тэргүүн Г.Ёндонсамбуу Монгол ямааны ноолуурын нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолж байна. Тэрээр “Бид 2015 оноос “Угаасан ноолуурын”  экспортыг зогсоож ноолуураа “самнасан хэлбэрээр” экспортолж эхлэх зорилт тавин ажиллаж байна. Монголд жилд бэлтгэх бүх ноолуурыг бүгдийг нь боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал  бий болготол дор хаяж 10-15 жил  шаардагдана. Энэ хугацаанд бид хэдэн зуу, мянган тонноор самнасан ноолуураа экспортод гаргах шаардлагатай тулгарна.

Хэлэлцүүлэгт оролцогсод тулгамдаж асуудлуудыг шийдвэрлэхээр Байнгын хорооны тогтоол боловсруулах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

Өнөөдрийн байдлаар  Хятад улс, жилд, дунджаар, 4000 тонн самнасан ноолуур экспортолж дэлхийн зах зээлийн хэрэгцээг үндсэнд нь хангаж чадаж байгаа. Тэгвэл бид самнасан ноолуураа хаана, ямар чанартайгаар, ямар үнээр борлуулах вэ. Хятадтай самнасан ноолуураараа  өрсөлдөж чадах уу. Өрсөлдөхийн тулд ямар ямар тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэх мэтээр асуудал бидний өмнө шинээр гарч ирж байгаа” гэж байлаа.

Дэлхийн зах зээл дээр ямааны ноолуурыг “ширхэгийн нарийнаар” нь үнэлдэг байна.  Гэтэл  Монголын зах зээл дээр ноёрхлоо бүрэн тогтоосон Хятадууд Монгол ноолуурыг аль болохоор бүдүүн болгож харагдуулж, дэлхийн зах зээл дээр үнэгүйдүүлэхийн тулд  малчдаас ноолуурыг нь чанараар бус жингээр нь үнэлэн худалдан авч байгаа гэж Г.Ёндонсамбуу дарга тайлбарлалаа.

Хэлэлцүүлэгт оролцогсод тулгамдаж асуудлуудыг шийдвэрлэхээр Байнгын хорооны тогтоол боловсруулах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахалж, Үйлдвэр, Хөдөө аж ахуй яам, Эдийн засгийн хөгжлийн яам,  Монголын ноос, ноолуурын холбоо, Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл ажлын хэсэгт багтлаа.