МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.05.02

Х.Амгаланбаатар: Сүүлийн нэг сарын хугацаанд барилгын сезон хумигдмал байдалд орлоо

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн зочноор МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.

Тавдугаар сарын 1-нийг Монголын ард түмэн сайн мэддэг. Нэг хэсэг майн баярын өдөр гээд хөдөлмөрчдийн жагсаал болдог байсан энэ өдрийг дэлхий нийт хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг.

-          Хөдөлмөрчин, ажилчин ангийн эрх ашгийг хамгаалдаг өдөр гэж хүмүүс хэлдэг шүү дээ. Ер нь үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо энэ тавдугаар сарын 1-нд майн баяртай холбоотой ямар арга хэмжээ, акци хийдэг вэ?

Энэ удаагийн майн баяр буюу олон улсын эв санаа, нэгдлээ илэрхийлдэг онцлог үед зохион байгуулагдаж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн төлөв байдал нэлээд хүндрэлтэй, шийдэх асуудал өндөр хэмжээнд хүрчихсэн байгаа энэ цаг үед  улс орнуудын үйлдвэрчний эвлэлүүдтэй хамт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас энэ удаагийн майн буюу олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг бид баяр ёслолын байдалтай гэхээсээ илүү асуудлаа хөндөж тавьдаг, асуудлыг засгийн газрын түвшинд сонсдог ажил болгохын тулд ажил зохион байгуулаад ажиллаж байна.

Майнбаяр 77 жилийн ойн баярын зураг

Энэ чиглэлээр тавдугаар сарын 1-ний өдрийн 14 цагт манай үйлдвэрчний эвлэлийн холбоо, гишүүн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн гишүүд, иргэдийн цуглааныг тайван хэлбэрээр зохион байгуулна.  Тайван хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглаанаас тодорхой саналыг, асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд тавьж шийдвэрлүүлэх зорилготой байгаа. Тэгэхээр өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдсан маш олон асуудал байдаг.

Ямар санал тавих вэ?

Энд улс төрийн асуудалдаа анхаарч байгаа УИХ, Засгийн газрыг иргэдийнхээ төлөө анхаарал тавьдаг болгох санал тавих болно. Энэ чиглэлээр нэгдүгээрт, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас олон аж ахуй нэгжүүд үүдээ барьснаас үүдэж олон хүмүүс ажилгүй болж байна.

Тэгэхээр ажилгүй болж байгаа хүмүүсийг ажилгүй болгох, одоо ажилтай байгаа ч гэсэн ирээдүйд ажилгүй болох магадлал өндөр байгаа хүмүүсийн ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлээр тодорхой арга, хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн барилга, уул уурхайн салбар биш олон салбарт ажлын байр цөөрөх хандлага харагдаж байна.

Танай хэвлэл, мэдээллийн салбарт ч энэ байдал ажиглагдаж байгаа. Тэгэхээр барилгын салбар хаврын улиралд ид бужигнаж, ажиллах хүч авдаг салбар. Харамсалтай нь энэ жил олон барилга улсын хөрөнгө оруулалтын асуудал, гадны хөрөнгө оруулалтын байдал зогсонги байдалтай болсон учраас барилгын салбарын үйл ажиллагаа харьцангуй бага байна.

Тайван хэлбэрээ жагсаал зохион байгуулна.

Одоо ингээд цонхоор харахад маш олон барилга баригдаж,  олон хүнд даацын машинууд явдаг байсан бол харагдахгүй байгаа биз. Энэ байдал сүүлийн нэг сарын хугацаанд барилгын сезоны үед хумигдмал байдалд орлоо.

Уул уурхайн салбар ойлгомжтой. Энд Оюутолгой, бусад уул уурхайн чиглэлээр олборлолт, тээвэрлэлт явуулдаг, экспортын ашигт малтмал гаргадаг аж ахуйн нэгжүүд зогсонги, хүлээлтийн байдалтай байна.  Тэгэхээр МҮЭХ-ноос нэгдүгээрт, ажлын байрыг хадгалах хамгаалах асуудал юм. Хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэл иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа явдал. Иргэдийн төдийлөн сайн нэмэгдээгүй байгаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна.

 Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...