ИТХ-ын дарга Х.Нямбаатар "Жи Си Эс" ТББ-ын салбарт зөвлөнө
ИТХ-ын дарга Х.Нямбаатар "Жи Си Эс" ТББ-ын салбарт зөвлөнө
2014.05.02

ИТХ-ын дарга Х.Нямбаатар "Жи Си Эс" ТББ-ын салбарт зөвлөнө

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар БНСУ-ын дэлхийд нэр хүндтэй, иргэний нийгмийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах үйл ажиллагаа явуулдаг “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбарт зөвлөхөөр ажиллаж эхэллээ.

Тус салбар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд 10 гаруй жил явуулсан үйл ажиллагааны туршлага, үр дүнд тулгуурлан 2010 онд “Орон нутгийн хөгжлийн сургалтын төв” /Community Development Training Center/ -ийг байгуулж иргэд өөрсдийн санаачлагатайгаар хамтдаа хүчээ нэгтгэн хөгжлийн төлөө урагшлахад чиглүүлэн сургахыг зорин үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Монгол Улсын орон нутаг, нийгмийн хөгжил, тэр дундаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн

Тус салбарын захирлаар ажиллаж буй Н.Батдорж хэлэхдээ: “Бид 2002 онд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Монгол Улсын орон нутаг, нийгмийн хөгжил, тэр дундаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Зөвлөхөөр томилогдсон ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь жинхэнэ иргэн төвтэй орон нутгийн хөгжлийг урагшлуулахад үнэтэй зөвлөмж, чиглүүлгийг бидэнд өгч хамтран ажиллах болно хэмээн итгэж байна” хэмээлээ.