Бямба гарагт Чингисийн талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг 2 ээлжээр хаана
Бямба гарагт Чингисийн талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг 2 ээлжээр хаана
2014.05.02

Бямба гарагт Чингисийн талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг 2 ээлжээр хаана

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 05 сарын 03-ны /Бямба гараг/ 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбайд болно.

Мөн 14:00 цагаас цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах хүндэтгэлийн ажиллагаа, 20:00 цагаас Нийтийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулах юм.

Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулан 05 сарын 03-ний 10:00-15:00, 20:00-23:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр  “Монгол цэргийн жавхаа” уралдаан, ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн иргэд автомашинаа төв талбайн ойролцоо байдаг авто зогсоолуудад үнэ төлбөргүй байрлуулах боломжтой юм