Cэтгүүлчдийн дунд зарлах шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
Cэтгүүлчдийн дунд зарлах шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
2014.05.02

Cэтгүүлчдийн дунд зарлах шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж

Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2014 оны 05 сарын 01-нээс 2014 оны 06 дугаар сарын 01-ний  хугацаанд  зарлаж байна.

 Уралдааны зорилго:

 Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн түүх өгүүлэх, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах,  иргэдэд аливаа болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох, гамшгийн эрсдлийг бууруулахад төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. 

Уралдааны ач холбогдол: 

Энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг нэг сарын турш зохион явуулж буй нь  хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг Онцгой байдлын байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээнд идэвхтэй татан оролцуулах, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах, гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, онцгой байдлын салбарыг дагнан бичдэг сэтгүүлчдийг нээн илрүүлэх ач холбогдолтой. 

Уралдааны зохион байгуулалт:

 Бүтээлийг Онцгой байдлын ерөнхий газрын nema@nema.gov.mn, Сэтгүүлчдийн эвлэлийн Mseonline@yahoo.com 2014 оны 06 дугаар сарын 01-ныг хүртэл хүлээж авна.

Уралдааны комисс ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг 2014 оны 06 дугаар сарын 02-06-нд шалгаруулж, 2014 оны 06 дугаар сарын 09-нд нийтэд мэдээлнэ. 

Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн үеэр буюу 2014 оны 06 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.   

Тавигдах шаардлага:

1. Уралдаанд ирүүлэх бүтээл нь заасан хугацаанд сонин сэтгүүл, радио телевизээр цацагдсан байх, түүнийгээ баталгаажуулсан баримт бүхий хуулбар эсвэл эх хувийг хавсаргасан байх, нэр хаяг, холбоо барих утсаа тодорхой бичсэн байх

2. Тоо баримт, нэр хаяг ашиглахдаа бодит баримтад тулгуурлах, хувь хүний болон албан байгууллагын нууцад хүндэтгэлтэй хандах

3. Шинэлэг, сонирхолтой байх

4. Зохиогчийн болон оюуны өмчийн эрхийг хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйг чанд сахих

5. Нийтлэл нь сонины 2/1-ээс багагүй, сэтгүүлийн А4 хоёр нүүрээс багагүй хэмжээтэй байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 10 жилийн ойн логог тавьсан байх (Логог Онцгой байдлын ерөнхий газрын www.nema.gov.mn цахим хуудаснаас авч болно)

6. Телевизийн бүтээл 15 минутаас багагүй хугацаатай байх бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 10 жилийн логог тусгасан байх

7. Радиогийн нэвтрүүлэг нь 5-10 минутаас багагүй бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 10 жилийн ойн талаар ямар нэг байдлаар тусгах

8. Сайтын нийтлэл нь уралдааны удирдамжийн дагуу байх, өөрийн мэдээллийн сайтдаа нийтлэгдсэн байх

9.Телевизийн нэвтрүүлгийг DVD, радиогийн нэвтрүүлгийг аудио CD-гээр, сонин, сайтын нийтлэлийг хэвлэлд гарсан хэлбэрээр болон файлаар ирүүлэх

Шагналын сан: Уралдаанд ирүүлсэн телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгээс тус бүр гурван байр шалгаруулна.

1. ТВ нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр - өргөмжлөл,    900,000 төгрөг

Хоёрдугаар байр- өргөмжлөл,  700,000 төгрөг

Гуравдугаар байр- өргөмжлөл, 400,000 төгрөг

2. Сонин, сэтгүүлийн нийтлэл: 

Нэгдүгээр байр - өргөмжлөл,    900,000 төгрөг

Хоёрдугаар байр - өргөмжлөл, 700,000 төгрөг

Гуравдугаар байр- өргөмжлөл, 400,000 төгрөг

 3. Сайтын нийтлэл

Нэгдүгээр байр - өргөмжлөл,    500,000 төгрөг

Хоёрдугаар байр - өргөмжлөл, 300,000 төгрөг

Гуравдугаар байр- өргөмжлөл, 200,000 төгрөг 

 4.     Радиогийн нэвтрүүлэг

Нэгдүгээр байр- өргөмжлөл,      300,000 төгрөг

Хоёрдугаар байр – өргөмжлөл, 200,000 төгрөг

Гуравдугаар байр- өргөмжлөл, 100,000 төгрөг

 Тодруулга, лавлагаа:

 Онцгой байдлын ерөнхий газар, Олон нийттэй харилцах хэлтэс

Утас: (976-51) – 262073, 62263003, 9900-7969

Монголын сэтгүүлчдийн эвлэл, Утас: 9999-1706

 2.     Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохон байгуулах  “Мэргэжлээ сольсон нь” тэмцээн 2014 оны 05 дугаар сарын 17-нд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид болно. Тэмцээний удирдамжийг хүргүүлнэ.

3.     Сагсан бөмбөгийн тэмцээн 2014 оны 05 дугаар сарын 25-нд ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир спорт хорооны спорт зааланд болно. Тэмцээний удирдамжийг хүргүүлнэ.