Ихэр ботгоны эздэд Х.Баттулга сайд мөнгөн буйл илгээжээ
Ихэр ботгоны эздэд Х.Баттулга сайд мөнгөн буйл илгээжээ
2014.05.06

Ихэр ботгоны эздэд Х.Баттулга сайд мөнгөн буйл илгээжээ

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин аймгийн алдарт уяач У.Магсаржавын хотонд өнгөрсөн 3-р сард ихэр ботго мэндэлсэн билээ. 

Тиймээс тус сумынхан ихэр ботгоны баяраа тэмдэглэсэн байна. Улмаар морин жилийн морин өдөр гурван насны морьд уралдуулж, 32 бөхийн барилдаан зохион байгуулжээ. Энэ үеэр алдарт уяач У.Магсаржавын гэр бүлд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хос мөнгөн буйл, хивс бэлэглэсэн байна. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас илгээсэн мөнгөн буйлыг гардуулан өгчээ. Монголчууд ихэр ботго мэндлэх нь тэр жилийн өнгө, сайхан хаваржихын бэлгэдэл хэмээдэг байна.