"Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үеийн арга хэмжээ” сэдэвт сургалт боллоо
"Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үеийн арга хэмжээ” сэдэвт сургалт боллоо
2014.05.06

"Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үеийн арга хэмжээ” сэдэвт сургалт боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үеийн арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ГССҮТ-ийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын гишүүдэд танхимын болон гардан үзүүлэлтийн сургалтыг хийж, арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

ГССҮТ-ийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын гишүүдэд танхимын болон гардан үзүүлэлтийн сургалтыг хийж, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

ГССҮТ-ийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын удирдлагын багийнхан тус төвд гарч болох болзошгүй эрсдэлийг тооцох, гамшгийн төлөвлөгөөг шинэчлэн батлах, гал гарсан тохиолдолд авах хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан бөгөөд цаашид энэ төрлийн сургалтуудыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.