2014.05.07

Я.Содбаатар: Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь нэг талдаа эдийн засгийн агуулгатай

УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдаж, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр цөөнхийн гишүүдийн гаргсан "Тогтоолын төслийн хавсралтад “Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх” гэж нэмэх гэсэн санал дэмжигдээгүй юм. Харин энэ санал УИХ дээр дэмжигдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Я.Содбаатар гишүүн байр сууриа илэрхийллээ.

"Монголын ард түмний нэг томоохон хэсэг бол тэтгэвэр тэтгэмж, халамж шаардаж буй хэсэг юм. Энэ хэсэг дээр Төр ямар хандлагаар, хэрхэн дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Өнөөдрийн Эдийн засгийн хямрал, хүндрэлийг хамгийн ихээр мэдэрч, ачаалал авч байгаа хэсэг бол энэ тэтгвэр, тэтгэмж авч буй хүмүүс.  Тийм учраас цалин тэтгэвэр тэтгэмж нэмэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах саналыг энэ төсөлд оруулж өгөөч. Үүнийг дан ганц бид яриад байгаа биш МҮЭХ, бусад ТББ-ууд, Ахмадын холбоо зэрэг байгууллагуудаас санал ирсэн. НББСШУ-ны байнгын хорооноос надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэгт нам намын төлөөлөл орсон. Энэ ажлын хэсэг яамдуудаар явж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо хийгдэж буй ажил, цаашид хийх ажлынхан талаар мэдээлэл сонссон. Энэ явц нийгмийн гурван талд хэлэлцээрт орж  байгаа талудтай уулсан. Энэ явцад эрх зүйн орчин “бүдэг” байна , өөрчлөлт хийх шаардлага байна гэж хэн хэн нь хэлж байна.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь нэг талдаа эдийн засгийн агуулгатай. үүнийг дагаад худалдан авалт нэмэгддэг....Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү