Эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явууллаа
Эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явууллаа
2014.05.08

Эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Дархан суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг 2014 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дархан сум нь 75 мянга гаруй хүн амтай, үйлдвэрлэл, дэд бүтэц өндөр хөгжсөн бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдсон осол, аюулт үзэгдлийн тоо, давтамж буурахгүй байгаа нь болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, гамшигтай тэмцэхэд бэлэн байх, гамшгийн үеийн нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг хамруулсан команд штабын сургууль зохион байгуулж байгаа юм.

“Газар хөдлөлтийн улмаас нурсан барилга, байгууламж буюу нурангиас нэрвэгдэгсдийг нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явуулсан нь сургууль дадлагын онцлог байлаа.

Энэхүү дадлага сургуулийг зохион байгуулахад Онцгой байдлын ерөнхий газраас өндөр ач холбогдол өгч оролцож байна. Тухайлбал Онцгой байдлын ерөнхий газар, НҮБХХ-ийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөлтэй хамтран боловсруулсан үндэсний болон сум хорооны гамшгаас хамгаалах төлөвлөгөөний шинэ загварын дагуу Дархан сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сумын орон тооны бус онцгой байдлын штабтай хамтран боловсруулж энэ сургуулиар баталгаажуулан тодотгол хийж байгаа юм.  

Сургууль дадлагын үеэр Онцгой байдлын  харьяа Аврах тусгай анги батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг дадлага сургуулиа Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын аврагчдыг хамруулан харилцан мэдлэг, туршлагаа солилцох, үзүүлэх сургуулийг анх удаа орон нутагт зохион байгууллаа.  Тус ангийн 80 гаруй албан хаагч оролцож, тус ангийн шүхэрчин аврагчид “Газар хөдлөлтийн улмаас нурсан барилга, байгууламж буюу нурангиас нэрвэгдэгсдийг нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явуулсан нь сургууль дадлагын онцлог байлаа.  

Тус сургуулийн явцтай танилцан, дадлагад сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж оролцлоо. Тэрээр, гамшгаас хамгаалах хамтарсан дасгал сургуульд өндөр ач холбогдол өгөн идэвхитэй оролцож байгаа аймаг, сумын удирдлага, гамшгаас хамгаалах ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн анги, иргэд, сайн дурынхан, сургуульд оролцогч, бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийллээ.