Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
2014.05.09

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 20 жилийн ойд зориулан бүтээв

Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж

Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн

Униарт тал хөндий өмөг төгөлдөр уулс ус

Уудам говийн эх нутаг

Утга учрын хорвоод намайг тосч авсан эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол оо

Тиймээс нар зөвийн эх орон маань хөгжлийн шинэ замаар замнаад 20 гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд алдаж оносон зүйл бидний туулж өнгөрүүлсэн амьдралд олон ч гэлээ хүмүүн бидний оюун ухаан, хичээл зүтгэлээр бүтсэн түүхэн, гайхамшигтай бүтээн байгуулалтууд олон. Эдийн засгийн үлэмж нөлөө үзүүлж ирсэн уул уурхайн салбараа эргэн харъя. Монгол  улсыг анх тив дэлхийн анхааралд оруулж, гадаадын туршлагатай, нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын цувааг даллан дуудаж, үндэсний компаниудыг хөл дээр нь босгосон салбар бол уул уурхай юм.

Зөвхөн 1994 оны өрнөсөн үйл явдлууд л гэхэд уул уурхайн салбарт цоо шинэ хуудсыг нээжээ. Хувийн хэвшлийг анх геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн “ашигт малтмалын тухай хууль” 1994 онд батлагдсан бол аж ахуй нэгжүүдийг эгнээндээ нэгтгэж хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж төр, засаг олон нийтэд дуу хоолойг нь хүргэдэг анхны ТББ Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци мөн 1994 онд мэндэлсэн юм. МУУҮА ийнхүү өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож байна.

1994 онд хувийн хэвшлийг анх геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн “ашигт малтмалын тухай хууль" батлагдсан

МУУҮА-ийн хүндэт Ерөнхийлөгч, академич П.Очирбат: “1994 онд хэд хэдэн чухал үйл явдал боллоо л доо. Нэгдүгээрт, Монгол улсын эдийн засгийн уналтыг зогсоож өсөж, дэвжих боломжтой эх үүсвэр юу вэ талаар зөвлөлдөж эхэлсэн. Энд ашигт малтмал юм. Бидэнд байгаа, мэдэгдэж байгаа асар их ашигт малтмалын нөөц байна. Үүнийгээ ашиглах тал дээр анхаарлаа төвлөрүүлье. Тэгээд 1994 онд “ашигт малтмалын тухай хууль” гарсан. Дараа нь ТББ-ын тухай хууль гарлаа. Тэгэнгүүт ашигт малтмалын ассоциаци байгуулах эрх зүйн үндэс бий болсон юм. Ер нь эдийн засгийн хөгжлийн суурь салбарын нэг бол хувийн хэвшил юм гэсэн төрийн бодлогын ерөнхий зарчим тийм байлаа. Эхний үед гишүүд цөөнтэй байсан. Энэ ассоциацийн гол санхүү, эдийн засгийг бүрдүүлдэг нь гишүүдийн татвар. Тэгэхээр татвар төлдөг хөрөнгө санхүүгийн нөөцтэй байгууллага асар цөөн байв.”

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...