Болорчулуун.Х Ганбат.Д 2014.05.09 | Сайт: Vip76.mn

Урт нэртэй хууль дээр ухралт хийж болохгүй

Д.Ганбат гишүүний байр суурь

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлхээр өргөн барьсан юм.

Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Д.Ганбат: Урт нэртэй хууль дээр ухралт хийж болохгүй

Нэг жил уур уурхайн лицненз хаасан ч үр ашгаа өгч байна. Энэ төсөлд авах ч, хаях ч зүйл байна. Тухайлбал, Урт нэртэй хууль дээр ухралт хийж болохгүй. Монгол улсад ой мод, гол горхи асар багасаж байна. Манай Гурванбулаг сум усгүй болчихсон байх жишээтэй. Тэнд алтны уурхай гарчихсан нутгийн иргэдийн ихэнх нь эсэргүүцсэн байдалтай байна. Би МХЕГ болон Уул уурхайн яамд бичиг хүргүүлчихсэн байгаа. Гадагшаа гарч байгаа экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн бий. Тиймээс үүнийг дэс дараалалтай, эмх цэгцтэй гаргах ёстой.

Х.Болорчулуун гишүүн төслийг дэмжиж санал хэллээ

Хуулиа гаргах, уул уурхайн баялгаа ашиглаж, олборлох , гэрээ хийх талаар үг хэлсэн болгоныг улстөржүүлж болохгүй.