Ганхуяг.Д 2014.05.12 | Телевиз: Eagle TV

Д.Ганхуяг: Өвөг дээдсээс үлдээсэн баялгийн ач холбогдлыг ойлгоё гэдэг зорилттой өргөн баригдаж байгаа хууль

Уул уурхайн сайд Д. Ганхуяг

“УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” ээлжит нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцлоо.

-Тэгэхээр юуны өмнө УИХ-ын чуулганаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал дэмжигдсэн байгаа. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ,  шаардлага нь юу байв?

Хайгуул гэдэг өөрөө шинэ салбар. Хайгуулд хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг шинэ хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас эмх замбараатай явуулах ёстой гэсэн үүднээс хуулийн төсөл орж ирж байгаа. Өнөөдөр энэ хууль батлагдсанаар Монгол улсын нийт газар нутгийн 30 орчим хувьд нь ашигт малтмалтай холбоотой эрэл, хайгуул, ашиглалт явуулах боломжтой болж байгаа юм.

Өвөг дээдсээс үлдээсэн баялгийн ач холбогдлыг ойлгоё гэдэг зорилттой.

Бодит статистик маягийн мэдээллийг харахаар 2006 онд ашигт малтмалын тухай хууль батлагдаж гарснаас хойш  2010 оныг хүртэл жилд дунджаар  200 орчим сая  долларын хөрөнгө оруулалт хайгуулын ажилд орж ирсэн байдаг. Гэтэл 2012-2013 оны хооронд 58 хувиар буурсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдье. Дэлхий даяараа хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг. Тийм учраас хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг оруулж өгсөн.

Орон нутагтайгаа яаж хамтарч ажиллах юм, өртөг зардлаа яаж ил тод байлгах юм, нэгэнт ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан бол хүмүүсээ халах, үйл ажиллагаагаа зогсоох тухай байж болохгүй гэсэн байгаа.   Монгол улсын эдийн засаг, санхүү, төсөв, мөнгөний бодлого гэж хуваагддаг. Энэ дотроо уул уурхайн салбар нөлөөтэй болсон байна. Тийм учраас Монголчууд бүгд энэ хуулиараа дамжуулж өвөг дээдсээс үлдээсэн баялгийн ач холбогдлыг ойлгоё гэдэг зорилттой өргөн баригдаж  байгаа хууль.

-          Нөгөө талаас Ашигт малтмалын дарга, асан одоо хуулийн дагуу ял эдэлж байгаа хүний хууль бусаар олгосон 100 гаруй лиценз нь шинэ батлагдах хуулийн хүрээнд эргэж олгогдоно гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр өмнө нь хууль бус гэж хураагдаж байсан лиценз аж ахуй нэгжүүдэд нь давуу эрхтэйгээр олгоно гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Энэ хуулиар хэд хэдэн асуудлыг шийдэх байх гэж ойлгож байгаа. Монгол улсын төрөөс хайгуулын тусгай зөвшөөрлийг олгочихдог. Тэгэнгүүт хүмүүс эсвэл баялаг бүтээгчид лиценз өгчихсөн учраас эрсдэл хийж, эрж хайж олъё гэдэг. Энэ бол ресторанд оруулж байгаа хөрөнгө оруулалттай харьцуулахад эрсдэл ихтэй зүйл байдаг. Тэгсний дараа төрөөс хууль гаргаад хүчингүй болгох, эсвэл хэн нэгэн төрийн албан хаагчийн буруугаас тэр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихдог.

Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихсон учраас нөхөн олговрыг нь олгох учиртай.

Тэгсэн мөртлөө тэр аж ахуйн нэгжүүдийн хайгуулд зарцуулсан хөрөнгийг шийдэж өгдөггүй. Энэ болохгүй. Тиймээс энэ асуудлыг нэгдүгээрт, Монгол улсын төрд хохиролгүйгээр шийдэж өгнө. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихсон учраас нөхөн олговрыг нь олгох учиртай. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтаар шийд гэж явдаг. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуульд өнөөдөр орж байгаа өөрчлөлтөөр хайгуулын зөвшөөрлийг төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгох тэр боломж нээгдсэнээр тэр аж ахуй нэгжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...