Баянзүрхчүүд “Хангарьд” тэмцээнээс 2 төрөлд алтан медаль хүртлээ
Баянзүрхчүүд “Хангарьд” тэмцээнээс 2 төрөлд алтан медаль хүртлээ
2014.05.14

Баянзүрхчүүд “Хангарьд” тэмцээнээс 2 төрөлд алтан медаль хүртлээ

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хангарьд” тэмцээнээс Баянзүрх дүүргийн Төлөөлөгчид ширээний теннис болон дартсын төрлөөс алтан медаль хүртлээ.

Ширээний теннисний тэмцээний ганцаарчилсан эрэгтэй төрөлд Төлөөлөгч А.Мэндбаяр алтан медаль, ганцаарчилсан эмэгтэй төрөлд Төлөөлөгч Ж.Баярмаа, хосын төрөлд Төлөөлөгч Д.Нарангуа, А.Мишигдорж нар оролцож мөнгөн медаль хүртсэн юм.

Дартсын тэмцээнд дүүргээ төлөөлөн Хурлын дарга Ц.Батхүү, Төлөөлөгч Засаг даргын орлогч С.Гантулга, Төлөөлөгч А.Түмэннасан, Д.Отгонбат, Хурлын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Хурлын ажлын албаны ажилтан И.Насанбаатар нар оролцож багаараа алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр төлөөлөгчдийн баг нийт 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Сүхбаатар дүүргээс энэ жил зохион байгуулсан “Хангарьд” тэмцээний буухиаг ирэх жил Чингэлтэй дүүрэг зохион байгуулна.