Бат-Эрдэнэ.Б 2014.05.15 | Сонин: Зууны мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайг далд эдийн засаг руу оруулахаар болчихлоо

Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайг далд эдийн засаг руу оруулахаар болчихлоо
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Засгийн газраас уул уурхайн салбарт хийж буй ажил болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Танай намын бүлэг уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудад эрс шүүмжлэлтэй хандаж байна. Яг юуг буруу гэж  үзэж  байна вэ?

-Намрын чуулганы өмнө эдийн засгийн хям­ралаас гаргах тухай УИХ-ын тогтоолыг хэлэл­цүүлсэн. Гэтэл эдийн засгийн хямралыг да­ван туулах тухай биш харин уул уурхайн баялаг тэр дундаа алтаа яаж авах тухай хоорондоо холбоотой таван багц хуулийг оруулж ирсэн. Үүнээс алтны роялти татвар 10 хувь байсныг 2.5 болгосон. Ингэснээр улсын төсөв 60 тэрбумаар тасарсан байна.

Урт нэртэй хууль буюу гол мөрний сав дагуу газрын эхийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг одоо оруулж ирлээ. Мөн эдийн зас­гийг эрчимжүүлэх нэрийн дор Ашигт малт­малын тухай хуулийг яаж өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн лиценз олгох тухай асуудал явж байгаа юм. Эдийн засгийн нэртэй боловч цаанаа бүгд ашигт малтмалтай холбоотой тэр дундаа уул уурхайгаа ил задгай болгоё, эргээд газар дэлхийгээ ухъя, алт руугаа оръё гэсэн хуулийн төслүүд байгаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрч­­­­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг түүхий бол­сон гэж олон хүн шүүм­жилж байгаа. Тухайл­бал ямар заалтууд нь учир дутагдалтай байна вэ?
Өмнө нь амласан амлалт, зорилтоосоо ухар­­сан улс төрчид, ийм байдлаар хууль эрх зүйн зохицуулалт оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна.

-Монгол орны нийт газар нутгийн 30 хувь нь хөндөгдсөн бусад хэсэг нь хөндөгдөөгүй байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай хилийн зурвас газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай заалтыг оруулж ирсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хатансуудал, Талынтэлтэс зэрэг алтны нөөцтэй орд газрууд байгаа. Үүнээс гадна хэд хэдэн газрууд бий. Тиймээс хилийн зурваст зөв­шөөрлийг олгох тухай хуулийн төсөл байгаа нь аюултай. Өмнө нь амласан амлалт, зорилтоосоо ухар­­сан улс төрчид, ийм байдлаар хууль эрх зүйн зохицуулалт оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна.

-Энэ хуулийг даган хайгуулын лицензийн асуудал гарч байгаа. Үүнд ч бас шүүмжлэлтэй хандаж байна уу?

- Энэ хуулийн төсөлд эхний гурван жил хай­гуулын лицензийг хэн нэгэнд хэсэгчлэн болон бү­хэлд нь зарахгүй. Гу­рав дахь жилийн төгс­гөлөөс 10 хувь, зур­гаа дахь жилдээ 20 хувийг бу­цаан өгөх тухай заалт ор­сон. Энэ нь мөн зөр­­чилтэй байгаа юм. Гур­ван жилийн хугацаанд хай­гуулын лицензийг наймааны хэрэгсэл болгохыг зогсоох асуудал боловч авч байгаа арга хэмжээ нь буруу. Энэ нь магадгүй уул уурхайн салбарыг далд эдийн засаг руу буцаад оруулах магадлалтай.