Мэдээллийн технлоги, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.05.15

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа дартсын тэмцээнд түрүүлжээ

"Хасбанк” хасхүүгийн ирээдүйн саятан хадгаламжтай урамшуулал зарласан байна. Удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан дансандаа 100 мянган төгрөгөөс дээш орлого хийсэн, эсхүл шинээр хадгаламж нээлгэсэн азтангуудаа аав, ээжийн хамт диснейлэндээр аялуулахаар болсон байна.

Манай улсад 1990-ээд оны эхээр өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлж, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үйл ажиллагаа эхэлсэн. Хөгжлийн чиг хандлагатай уялдуулан харилцаа, холбооны салбар үүссэн түүхтэй. Тэгвэл ойн ажлын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулсны нэг нь үүрэн телефоны ууган компаниудын нэг скайтел компанитай хамтран спортын арга хэмжээг зохион байгуулсан юм.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: “Энэ ойг угтаж нэлээдгүй олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Уламжлал ёсоор салбарын баярыг угтаж спортын арга хэмжээг болдог. Энэ удаад мэдээлэл харилцаа холбооны салбарын спорт наадам зургаан өдөр үндсэн долоон төрлөөр өрсөлдөөд дүнгээ гаргаж байгаа юм. Нийт улсын болон хувийн гэсэн 24 байгууллага оролцож байгаа. Нийт 24 байгууллагын 1300 орчим тамирчин өрсөлдөж байна.”

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын наадам үргэлжилж байна. Энэхүү наадамд тус салбарын 25 баг хөлбөмбөг, гарбөмбөг, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис, шатар, кибер спорт гэсэн төрлүүдээр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний дөрөвдэхь  өдөр багуудын нэгдсэн дүнг гаргаж шилдгүүдээ тодрууллаа. Одоогийн байдлаар дартсын тэмцээнд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа түрүүлж алтан медаль, хоёрдугаар байранд “Unitel” компаний дэд захирал н.Энхтүвшин, гуравдугаар байранд “Интерактив” компаний захирал н.Тогтохсүрэн нар оржээ. Харин кибер буюу цахим спортын төрөлд “Unitel” компани түрүүлж, Мобиком, Скайтел компани удаалсан байна.