Уул уурхайн эрдэм шинжилгээний хурал болж байна
Уул уурхайн эрдэм шинжилгээний хурал болж байна
2014.05.16

Уул уурхайн эрдэм шинжилгээний хурал болж байна

Олон улсын эрдэс баялгийн удирдлагын туршлагыг судлах, энэ чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг бусдад түгээх зорилгоор "Уул уурхай түгшиглэсэн эдийн засаг дахь  макро эдийн засгийн удирдлага ба бизнесийн хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал "Корпорейт-3" зочид буудлын Олон улсын хурлын төвд зохион байгуулагдаж байна.

Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарын өсөлт, эрдэс баялгийн орлогын менежменттэй уялдан олон төрлийн эдийн засаг, бизнесийн асуудлуудтай тулгарч байгаа. Үүний дотор эрдэс баялгийн орлого, зардлыг зөв зохистойгоор удирдах, нийгэм эдийн засгийн үр ашгийн нөлөөллийг судлах, бусад салбарын хөгжилд анхаарах, бизнес эрхлэгчдийн боломжийг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа тухай сэдэвт илтгэлүүд тавигдлаа. 

Энэ хуралд гадаадын зочдоос уул уурхайн салбарын эдийн засгийн нэртэй судлаачид ирж оролцож байгаа. Тухайлбал "Жайка" байгууллагын ахлах зөвлөх, доктор И.Хосои, австралийн Куртис их сургуулийн доктор Ф.Р.Рубзен, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн "GIZ IMRI" төслийг төлөөлөн доктор С.Хансельмани, илтгэл тавьж буй. Түүнчлэн, Монголын талаас "Оюутолгой ХХК"-ий захирал Да.Ганболд, Уул уурхайн ассосиацийн ерөнхийлөгч Д.Дамба зэрэг Монголын эдийн засаг бизнес, эдийн засгийн судлаач нарын 15 хүн илтгэл тавьж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай сайт хүргэх болно