С.Бямбацогт: Хүний өмнөөс кноп дарахаа боль
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.05.23

С.Бямбацогт: Хүний өмнөөс кноп дарахаа боль

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдөрийн үдээс өмнөх хуралдаан төсвийн тодотголын асуудлаар нэлээд маргаантай болж өндөрлөсөн.  Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж өрийн хязгаарыг давсан. Өөрөөр хэлбэл хуулиа зөрчсөн гэсэн үг.

Хамгийн гол нь эрх баригчид энэхүү хууль зөрчсөн үйлдэлдээ УИХ-ыг чирэх гэж өрийн удирдлагын хуулиар өрийн хязгаарыг нэмэгдүүлье гэж байгаад сөрөг хүчнийхэн багагүй бухимдаж байгаа. Энэхүү байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн.  

С.Бямбацогт: Хүний кноп дарахаа боль, Эрдэнэбат дарга аа

"Бид Засгийн газраас оруулсан бүхнийг дэмжиж байгаа. Гэтэл Засгийн газар сүүлдээ УИХ-ыг хууль зөрчүүлэх асуудал руу түлхэж байна " гэж онцолсон.  Мөн цаашлаад “Байнгын хорооны хурал дээр гишүүд нь бичгээр санал өгдөг болчихож.  Тийм юм бол бид хуралд сууж яах юм.  Мессеж бичээд л саналаа өгдөг болчихоё л доо.  Ер нь Д.Эрдэнэбат даргаа гишүүдийн карт сугалдагаа болих хэрэгтэй.  Р.Амаржаргал гишүүн хүртэл “Өглөө эрт ирээд битгий хүний карт сугалчихаарай” гэж хэлж байсан шүү дээ. Бас Г.Уянга гишүүн хүний кноп дарж байна.  УИХ-ын энэхүү замбараагүй байдлыг засах мундаг хууль оруулж ирнэ гээд байсан яасан Д.Эрдэнэбат даргаа. Нэг бол хоёулахнаа энэ танхимд суугаад үлдэе. Бусад гишүүдээ амраачихаад өмнөөс нь кнопуудыг нь дараад сууж байя. Хүний кноп дарахаа боль. УИХ-н даргаа одоо байгаа хуулиа мөрдүүл, нэмж оруулах хуулиудаа оруулья. Эдийн засаг хямралтай, төсөв хүндрэлтэй байна.  Өнгөрсөн дөрвөн жил багийн төв байгуулна гэж төсөвт 50 сая төгрөг л тусгадаг байсан. Гэтэл одоо 1.1 тэрбумаар багийн төв байгуулна гээд тавьж байна. Тэрбум тэрбумаар нь багийн төв байгуулдаг болчихсон юм уу"  гэлээ.

С.Бямбацогт: Засгийн газар айлын эрх хүүхэд шиг болжээ

УИХ-аас маш олон үүрэг даалгаварыг Засгийн газарт өгсөн ч биелүүлэхгүй байна. Эцэст нь УИХ-аа хууль зөрчүүлдэг Засгийн газар болох нь. Олонхи нь Засгийн газрыг хамгаалдаг олонхи болчихлоо. Засгийн газар нь айлын эрх хүүхэд шиг байна. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Аав ээж хоёр нь муудалцхаар аавынхаа ард орж эрхлээд л ...ээжийгаа барьж балбуулаад..Өөрөөр хэлбэл олонхи  маань Засгийн газраа дийлэнхээ болих нь ээ.