Батсуурь.Ж 2014.05.23 | Сайт: Vip76.mn

Ж.Батсуурь: Ноён доллараар тоглуулж дууслаа

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдөрийн хуралдаанаар төсвийн тодотголын асуудлаар нэлээд маргаантай болж өндөрлөсөн.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

"Вальютын хатуу бодлого барихгүй бол болохгүй Монгол улс ноён доллараар тоглуулж байна.

Өөрөөр хэлбэл хэдэн ченжүүд ашиг орлого олох гол хэрэгсэл болгоод ханшаар өглөө оройгүй тоглож, зориудаар хомсдол үүсгэж байна. Сая ОХУ, БНХАУ хоёр олон хэлэлцээрүүд хийлээ. Тэд өөрсдийнхөө үндэсний  вальютаар тооцож, тооцоогоо хийнэ гээд олон улсын хэмжээнд шууд зарлаж байна.

Өнгөрсөн Засгийн газрын үед шийдвэрлэсэн олон объектуудыг царцаасан, гацаасан, мөс болгоно гэж байна. Үүнийг хурдан шийдээч ээ. УИХ, Байнгын хороонд найдаад бүхнийг шийддэг юм шиг ойлгох юм. Яаман дээрээ чадахгүй байвал Засгийн газар нь шийдээд яваач ээ. Засгийн газарт эрх мэдэл нь бүрэн байгаа шүү дээ. Үүнийгээ шийдэх чадваргүй яам, засгийн газар байгаа бол өргөдлөө өгөөд, шинэчлэгдэх шаардлагатай байна. Энэ төвийн тодотголыг Засгийн газар татаад аваач, Бүлгийнхээ гишүүдэд ч мөн ийм бүтэхгүй асуудалд битгий оролцооч гэж уриалмаар байна. Хэн нэгнийг буруутгах гэсэн хандлагатай байна. Энэ төсөв улам их авлигажсан төсөв байна" гэв.