"Их Монголын хүчтэн" дэвжээг Д.Сумъяабазар удирдах боллоо
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.05.23

"Их Монголын хүчтэн" дэвжээг Д.Сумъяабазар удирдах боллоо

Өвөрхангай аймгийн бөхчүүдийн "Алтан нутаг" барилдаан өчигдөр "Аса" циркэд боллоо. Барилдааны үеэр  "Их Монголын хүчтэн" дэвжээний удирдлагыг сольжээ.

Тус дэвжээг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар удирддаг байсан юм. Дорвитой ажил хийдэггүй, бөхчүүдийн залуу халааг бэлтгэх ажилд санаачлагагүй ажилладаг учир ийнхүү сольсон юм байна. Нутгийн бөхчүүдийн саналаар УИХ-ын гишүүн, аваргаД.Сумъяабазар тус дэвжээг удирдахаар боллоо.

Монгол бөхөө сайн мэддэг нутгийн аваргадаа итгэсэн хүмүүсийн итгэлийг аварга алдахгүй байхыг хичээхээ амлажээ. Мөн тус дэвжээний шинэ удирдлага залуу халаагаа бэлтгэх болон наадмаар улсын цол авах бөхчүүдийн тоогоо нэмэхэд анхаарч бэлтгэлээ хийхээр төлөвлөжээ.