Бүрэн эхээр нь үзнэ үү
2014.05.23

Чингис бондын хүүнд жилд 114 тэрбум төгрөг зарцуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Байнгын хорооноос оруулж ирсэн дэмжигдээгүй саналыг буюу зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үүнтэй холбогдуулан Чингис бондын хүүнд  жилдээ хэдэн төгрөг зарцуулж байгааг лавлахад Сангийн сайд Ч.Улаан “Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдийг төсвөөр дамжуулах асуудал яригдаж байна. Бид эсэргүүцээгүй. Гол нь үүнд таарсан эрх зүйн зохицуулалт хийх ёстой.  Үүний тулд хуулиудад өөрчлөлт оруулах болно.  Бондын төлбөрийн хувьд, жилдээ 114 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа” гэсэн хариулт өглөө.