Нийслэлийн халамж үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлжээ.
2014.05.26

Иргэдийн худалдан авах чадвар буурчээ

Энэ тухай мэдээллийг Монгол телевизээр хөндөж байна.

Нийслэлийн халамж үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, таван хувиас доош байгаа иргэдэд халамжийн тэтгэвэр гэж 115 мянган төгрөг олгодог ажээ. Тус газраас өрхийн амьжиргааны түвшинг орон даяар явуулж, тодорхойлох судалгааг Засгийн газарт хүргүүлсэн боловч судалгааны хариуг танилцуулаагүй байна. Харин энэхүү эдийн засгийн хямралыг УИХ-ын гишүүд, сайд нар юу гэж үзэж байгааг сонслоо.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

Зээлийн бодлого буруу яваад, компаниудын бизнесийн идэвхижил муудаад, импортын барааны үнэ өсөөд байгаа нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Өнөөдөр 400 мянган ажилгүй байна. Баян хоосны ялгаа ихэслээ. Энэ бол цаад утгаараа Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд ард иргэдийн хойш тавьж, бүлэглэл дамнасан шийдвэрүүдэд үйлчилж байгаатай холбоотой.  

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр:

Цамаан төлөвлөлт хийхээ болих хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалтад ээлтэй хандмаар байна. Хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ухаарах хэрэгтэй байна.