Номын сангууд номын фондоо баяжууллаа
Ном гардуулав
2014.05.26

Номын сангууд номын фондоо баяжууллаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Мэргэжпээ хэрхэн сонгох вэ?г сэдэвт илтгэлийн уралдааныг аймгийн бүх сумын төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан билээ.

Энэ ажлынхаа үргэлжлэл болгон аймгийн хэмжээний бүх сургуулийн болон нийтийн номын сангуудад "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ" ном, гарын авлага, төгсөх ангийн сурагчдад 'Шинэ алхам-2014" их. дээд сургуульд элсэгчдэд зориулсан гарын авлагыг хүргүүлжээ. Түүний илгээсэн төгсөх ангийн хүүхдүүдэд зориулж бэлэглэсэн 'Шинэ алхам-2014' ном нь “Би юу сонирхож байна вэ?, Би юуг сайн хийж чадах вэ?, Би ямар мэргэжил эзэмшвэл амжилтад хүрэх вэ?' зэрэг тодорхойлолтуудаас гадна мэргэжил сонголтын аргазүй, зөвлөгөө нь 45 салбарын 2300 ажил, мэргэжлийн мэдээлэл, 600 мэргэжлийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг багтаасан өргөн агуулга бүхий ном аж.

Энэ жил Сэлэнгэ аймгийн 984 хүүхэд ахлах сургуулиа төгсөж, ирээдүйн сонголтоо хийх алтан мөчдөө тулж ирээд байгаа юм

Энэ жил Сэлэнгэ аймгийн 984 хүүхэд ахлах сургуулиа төгсөж, ирээдүйн сонголтоо хийх алтан мөчдөө тулж ирээд байгаа энэ үед үнэтэй зөвлөмж болсон уг номыг хүүхдүүд. эцэг, эхчүүд талархан хүлээж авлаа.

Мөн эрхэм гишүүний хүргүүлсэн 'Мэргэжлээ сонгох нь' номыг аймгийн нийт ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн номын сан. нийтийн номын сангийн 38 нэгжид хүргэсэн байна. Эдгээр номууд нь тус номын сангуудын эрэлт хэрэгцээтэй гарын авлага болоод зогсохгүй. сум бүрт номын фондоо баяжуулахад нь зориулж таван сая төгрөгөөр ачаар номын сангууд номын фондоо баяжуулжээ. Үүнд номын сангийн эрхлэгч нарталархаж байгаагаа илэрхийлж байлаа. Эрхэм гишүүний хийж буй энэ үйл ажиллагаа нь номыг эрхэмлэн хүндэтгэж, шүтэн уншиж, оюун ухаанаа тэлэхийг эрхэмлэх болсон өнөө үед нэн чухал ач тусаа өгсөн ажил болж буй юм.