Улаан.Ч Бат-Эрдэнэ.Б Баасанхүү.О Зоригт.Д 2014.05.27 | Сайт: Vip76.mn

ЖДҮ-ын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

ЖДҮ-ын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
УИХ-ын чуулганы хуралдаан

Чуулганы хуралдаанаар Засгийн газрын тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Зоригт “Манай улсын ажил эрхлэгчдийн дийлэнх хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Энэ хуулийн төслийн агуулга нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд чухал дэмжлэг болно гэж бодож байна. ЖДҮ-лэлийн сэлбэгийг татвараас чөлөөлөх боломж нь юу байдаг юм бэ. Орж ирүүлэх хэдэн мянган төрлийн сэлбэг хэрэглэлийг яаж жижиг дундынх мөн бишийг ялгах юм бэ. Үүнийг ашиглаж хавтгайрсан сэлбэг оруулж ирэх боломжийг өгчих юм биш үү” гэж асуусан бөгөөд ажлын хэсгийнхнээс “Засгийн газраас гаргасан код, ангилалын дагуу чөлөөлөлт явагддаг. Ангилалд нь хамаарах сэлбэг нь чөлөөлөгдөж, үгүй бол татвараа төлнө. Ямар нэг асуудал байхгүй” гэх хариуг авсан байна.

О.Баасанхүү

О.Баасанхүү гишүүн саналаа хэлж “Ойрхон татвараас чөлөөлөх асуудал орж ирэх юм. Ер нь шууд жижиг дундчуудыг томортол нь татвараас чөлөөлчихөж болдоггүй юм уу. Хэчнээн хувийн татварыг жижиг дундууд төлж байна” гэсэн бөгөөд Сангийн сайд Ч.Улаанаас “ААН-ын 90 орчим хувь нь жижиг дунд бизнесийнхэн. Төлж буй татварын хувьд төсвийн 10 орчим хувийг бүрдүүлж байна. Бүр мөсөн чөлөөлнө гэдгийг дэмжихгүй. Татварын бааз суурь өргөн байх нь эдийн засгийн чадавхитай байхын үндэс нь. Мөн татварын болон санхүүгийн дэмжлэгийг жижиг дунд бизнесийнхэнд өгч байгаа

Б.Бат-Эрдэнэ “Сангийн сайдаас асуухад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд маш их дарамт байна. Шилээ дарсан шалгалттай. Тухайн хяналт шалгалтын байгууллагууд нь торгуулиараа урамшуулал авдаг” талаар шүүмжилж хөнгөлөлт чөлөөлөлтөөс өөр бодлого хэрэгжүүлж болдоггүй юм уу гэж асуулаа.

Сангийн сайдын хэлснээр “уг нь хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах гэсэн бодлогыг баримталж байсан ч эдийн засгийн хувьд тааламжгүй тал руугаа хэлбийлээ. Уг нь яамны хувьд жижиг дунд бизнесийнхний төлсөн татварын 90 хувийг нь дараа жилд нь буцаан олгодог больё гэх бодлогоор хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогоо солино гэж байсан юм. Гэвч эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд нэн тэргүүнд ийнхүү хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй” гэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 81.8 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ