Одонтуяа.С 2014.05.28 | Сайт: Vip76.mn

С.Одонтуяа: Надад нэг гарц байна

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Бэлэн мөнгөний гүйлгээг хянах гэдэг асуудал анхаарал татаж байна. Хуулийн үндсэн зорилго нь бүх хүн татвар төлдөг болох. Иргэдэд сэтгэхүйн өөрчлөлт оруулах чухал хууль.

Надад нэг гарц байна. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаад. Эхний үед бүртгэл тооцоо бэлэн биш, систем бүрэн ажиллаагүй үед 50 саяын босгоо тавиад, сайн дурынх байх.

Өөрөөр хэлбэл НӨАТ төлөгч гэдэг нь нийгэмд нэр хүндтэй, хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг гэх мэтийн эдийн засгийн аргаар хөшүүргийг нь хэрэглэх нь зүйтэй болов уу. Гурван жилийн дараа босгогүй болгох юм уу, эсвэл 10 хувь болгох гэх мэт өөрчлөлт хийж байна. Энэ байдлаар шинэчлэлийг үе шаттай хийвэл эрсдэл бага гарна гэж бодож байна. Тиймээс Журмын тухай хууль гаргаач. Та үүн дээр ямар бодолтой байна вэ хэмээн асуув.

Түүний хариултад Сангийн сайд Ч.Улаан

Энэ үнэхээр том шинэчлэлийн асуудал аа. Таны хэлдэг Журмын тухай хууль гаргаж ажиллах нь зөв байх. Тиймээс яаж ажиллах уу гэдэг дээр бүгдээрээ ажиллацгаая.