Эрдэнэбат.Ж 2014.05.28 | Телевиз: TV5

Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайд нь төсвөө авлигажсан гэж хэлэхдээ бодох ёстой байлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ТВ5 –ийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцож Төсвийн тодотгол тойрсон асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тодотголын тойрсон хэл ам их гарч байна. Энэ төсөв тодотгогдоно, дахиад төсөв тодотгоно гэж хоёр тодотгол хамтдаа яригдаад байна. Үүнийг Та эдийн засагч хүний хувьд яаж харж байна вэ?

-Одоогийн энэ тодотголыг яг тодотгол гэж  хэлэхэд хэцүү. Үндсэндээ 2014 оны төсвийг хэлэлцэж байх явцад Монгол улсын Ерөнхий сайд авлигажсан төсөв гэж хэлсэн. Түүнээс болоод авлигажсан юмуу үгүй юмуу гэдгийг нь шалгуулах ёстой, яахаараа ард түмний хөрөнгийг авлигад зарцуулдаг юм гэж манай МАН-ын зүгээс шаардлага тавьснаар энэ асуудал эхэлсэн юм. Аудитаар шалгуулсан. Дүгнэлт нь гарсан. Монгол улсын бүтээн байгуулалт нь улирлын чанартай явагддаг. Энэ утгаар нь энэ ажлыг түргэвчлэх зайлшгүй шаардлага байсан. 2014 оны төсөвт ТЭГ өртөгтэйгөөр 243 ажил, арга хэмжээ тавигдсан. Энэ ажлыг эхлүүлэх зорилготой хэлэлцэж байгаа гэж ойлгож байгаа.

Тодотгол гэдэг маань эдийн засгийн нөхцөл байдлыг судалж үзээд бодит байдалтайгаа нийцсэн зүйлийг хийх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр тийм байдлаар биш. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг хийх тухай л орж ирсэн

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс.......