Энхтүвшин.Ө Бямбацогт.С Одонтуяа.С 2014.05.29 | Сайт: Vip76.mn

Төсвийн хүрээний мэдэгдлийг Засгийн газарт буцаалаа

С.Бямбацогтын байр суурь, түүнд хариулсан УИХ-ын дарга, Сангийн сайд нарын байр суурийг ҮЗНЭ ҮҮ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Уг асуудлыг энэ долоо хоногийн Мягмар гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага аваад байсан юм.

Төлийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 50 хувь нь дэмжиж, 50 хувь нь дэмжээгүй юм. Энэ тохиолдолд хуулийн төсөл унадаг хуультай. Ингэснээр УИХ энэхүү төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж Засгийн газарт буцаалаа.

С.Бямбацогт: УИХ үндсэн хуулиа баримтлаж ажиллах ёстой

Үндсэн хууль зөрчсөн тогтоолын төслийг Засгийн газар өргөн барьсныг УИХ хэлэлцээд явж байна. Ийм байдлаар Засгийн газар хуулиа зөрчдөг, дээрээс нь үүнийг нь УИХ хэлэлцдэг нь буруу байна. Энэ бол Үндсэн хуулийн асуудал болно шүү. Тиймээс өнөөдөр ээн хуулиар санал хураалт явуулаад, цааш хэлэлцэхээр болох юм бол УИХ өөрөө хууль зөрчсөн асуудал болно. УИХ үндсэн хуулиа баримтлаж ажиллах ёстой. Энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй. /С.Бямбацогтын байр суурь, түүнд хариулсан УИХ-ын дарга, Сангийн сайд нарын байр суурийг  ҮЗНЭ ҮҮ/

Ө.Энхтүвшин: УИХ-ын дарга Та өөрийн зуурсан кашныхаа учрыг ол

УИХ нь Засгийн газартаа хөтлөгддөг болчихсон яриад удаж байна. Одоо яг энэ байдалд дээр бол нээрээ ч Засгийн газар УИХ дээрээ гарчихсан юмуу гэхээр сэтгэгдэл төрж байна. Засгийн газар нь Үндсэн хууль зөрчсөн хууль оруулаад ирдэг, үүнийг нь УИХ шууд хүлээгээд авдаг. Уг нь үүнийг УИХ-ын дарга үүнийг хүлээж авах ёсгүй байсан. Тамгын газарт ажиллаж байгаа хуульчид энэ хууль үндсэн хууль зөрчиж байна гээд өргөн барихад нь хүлээж авах ёсгүй байсан. Энэ нь Таньтай холбоотой. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тогтсон зүйл бол УИХ үндсэн хууль зөрчсөн хуулийг хүлээж авдаггүй явдал юм. Үүнийг хамгийн их ярьдаг Р.Гончигдорж гишүүн эсрэг юм яриад л сууж байна. Энэ бол УИХ-ын дарга, Тамгын газар, Байнгын хороо, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж та бүхний алдаа. Хариуцлагыг та нартай ярих хэрэгтэй.  Тиймээс УИХ-ын дарга Засгийн газартаа энэ төслөө буцааж ав гэж хэл.

Д.Оюунхорол: Р.Гончигдорж гишүүний ярьж байгаа сонсоод үнэхээр харамсаж байна.

Үүнийг дэмжихгүй байна. Р.Гончигдорж гишүүний ярьж байгаа сонсоод үнэхээр харамсаж байна. Та өөрөө Үндсэн хууль батлалцаж байсан байж үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл орж ирж байхад өөр зүйл ярьж байна. Та АН-ын Засгийн газартаа үйлчлэх гэж байгаа бол нэгдэх өдрийн бүлгийн хурал дээрээ хуульд нийцүүлье гэж хэлэхгүй яасан юм.

С.Одонтуяа: Бид намын бүлгүүдийн байр сурийг хүлээж авахгүй гэж муйхарлаж хандаагүй

Нэгдэх өдөр АН-ын бүлэг хуралдсан. Энэ талаар мэдээлэл хийсэн. УИХ-ын Тамгын газрын даргаас МАН-ын УИХ дахь бүлгийн санал дүгнэлтийг ирүүлсэн. Бид үүнийг хүлээж авахгүй гэж муйхарлаж хандаагүй ээ. Намын бүлгүүдийн саналыг сонсож байгаа. АН-ын бүлэг дээр ямар дүгнэлтэд хүрсэн вэ гэхээр,  Өрийн удирдлагын тухай хуулиа батлахгүй хугацаа алдаж байгаагаас ээн бүх маргаанууд гарч байна. Тиймээс хуульд нийцүүлээд Өрийн удирдлагын тухай хуулийн 17.1 дэх заалтыг хэлэлцэх үеэрээ хасъя. Энэ нь өрийн хязгаарыг 70 хүргэх, Засгийн газрын өрийн баталгааны дүнг ДНБ-ийн 20 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт байгаа.