Оюутны байр хэзээ баригдах вэ?
2014.05.31

Оюутны хуучин байруудыг шинэ байраар сольё

Сүүлийн хэдэн жил их дээд сургуулиудыг хотоос нүүлгэж, оюутны хотхон барина гэж ярьсан. Ойролцоогоор 13 их наяд төгрөгийн төсвөөр Дархан, Эрдэнэт хотын хэмжээний томоохон хот байгуулах тул 2020 оноос нааш хэрэгжих боломжгүй ажээ.

Тэр болтол оюутны дотуур байрны асуудлыг хэрхэн шийдэх талаар сэтгүүлч сурвалжилжээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

"Олон жил ашиглаж байгаа оюутны байруудыг засварлах ёстой. Хуучин байрыг нь нураагаад шинэ оюутны байрыг барья".

Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан:

Оюутны шинэ хотхоныг хүлээлгүй хуучин байруудыг газрыг нь ашиглаад шинээр томоохон хотхон барих боломжтой. Ер нь нийслэл хотод хөдөө орон нутгаас 50 гаруй мянган оюутан ирж суралцдаг. Өнөөдөр байгаа 43 байранд нийтдээ 13700 орчим оюутан нь амьдарч байна. Тэгэхээр хэрэгцээ бол маш их байгаа. Гэтэл цаана нь оюутны байранд амьдрая гээд хүсэлтээ гаргаж байгаа 17 мянган оюутан байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2000 оюутны байр барина гэснийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй.