2014.06.04

Эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг хойшлуулах хэрэгтэй

Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэв.  Дундаж наслалт нэмэгдэж байгаа энэ үед эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах хэрэгтэй хэмээн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг үзэж байна.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ы дарга Д.Батцогт:

Тэтгэврийн тогтолцоог өөрчилье гэдэг санал гарч байгаа. 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийн авах хэмжээ нь буурахаар харагдаж байгаа учраас 1979 оноос хойш болгоё гэж яригдаж байна.

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

Хамтын тэтгэврийн тухай хууль хэлэлцэх шатандаа явж байгаа. Ажлын хэсэг ажиллаж байна. Удахгүй хэлэлцэгдэх байх.