Оюунхорол.Д Энхболд.М Энх-Амгалан.Л 2014.06.05 | Сайт: Vip76.mn

Үндсэн чиглэлийн биелэлтэд "муу" дүн тавилаа

Үндсэн чиглэлийн биелэлтэд "муу" дүн тавилаа
Монгол Ардын намын бүлгийн гишүүд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэв.

Уг асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүс ирээгүй учраас хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Үндсэн чиглэлийн биелэлттэй хангалтгүй хэмэээн УИХ-ын цөөнхийн бүлгийн гишүүд үзсэн юм.

М.Энхболд:110 орчим зүйл заалт хэрэгжээгүй, дутуу байна

2013 оны Үндсэн чиглэлийг үнэлж, дүгнэсний үндсэн дээрээс дараагийн Үндсэн чиглэлийн хэрэгжих нөхцөл, чанар харагдана. Тиймээс бид 2013 оны үндсэн чиглэлийн биелэлт, төсвийн гүйцэтгэл хоёр дээр үнэн бодит дүгнэлт хийх ёстой.  Энэ үндсэн чиглэлийн биелэлт, удахгүй өргөн барих төсвийн тодотгол хоёр дээр бодит дүгнэлт хийх ёстой гэж бодож байна. Хэн нэгнийгээ өмгөөлөх хамгаалах байдалд автахгүй  байгаасай. Улс орон, ард түмний өнөөгийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаасай. 2013 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 67,1 хувийн биелэлттэй.

Үүнээс макро эдийн засгийн бодлого 70.7 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 64.8, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72.7 хувь гэсэн биелэлтийн хувиуд гарсан боловч үндсэн 26 зорилт, 166 арга хэмжээ, төлөвлөгөө тус бүрээр нь аваад үзвэл 110 орчим зүйл заалт хэрэгжээгүй, дутуу байна. Ийм нөхцөлд Засгийн газар сайн ажилласан гэж дүгнэж боломжгүй байна.

Бүртгэлтэй 42 мянга орчим ажилгүй иргэд байна.

Аудит ч ийм дүгнэлт өгсөн байгаа. 2013 он Монгол Улс 13 их наяд төгрөгийг Засгийн газар төсвийн хүрээнд болон төсвийн гадуур зарцуулсан. Гэтэл энэ жилийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ буурсан, үнэ ханшийн нэмэгдэл, валют нэмэгдсэн, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй байна. Бүртгэлтэй 42 мянга орчим ажилгүй иргэд байна. Ажилтай орлоготой Монгол хүн биш болж хувирсан байна. Цаашид энэ олон асуудалд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.

Д.Оюунхорол: Бид юу ч үгүй хоосон эдийн засаг хүлээлгэж өгчхөөд дүн тавих тухай яриагүй юм шүү

Нэг хэсэг нь буруутгаж ярьж, нөгөө хэсэг нь Засгийн газрыг өмөөрөх байдлаас битгий хандаасай, УИХ-ын гишүүд. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд МАН дангаараа 8 жил, АН дангаараа 6 жил төр барьсан байдаг. Үлдсэн хугацаанд нь хамтарсан засгийн газар байгуулж байсаныг бүгд мэдэж байгаа. Хар, цагааныг нь ялгах тухай ярьж байгаа бол асуудлыг ингэж бодитойгоор харьж ярих хэрэгтэй. Өнөөдөр МАН цөөнх болчихоод бүх зүйлийг харлуулж харах гээгүй. 2012 оны сонгуулийн дараа Монгол улсын эдийн засаг ямар нөхцөл байдалд болсоныг тоо баримтаар харж болно. Ард түмэн мэдэж байгаа. 2012 онд АН-ын засаг авах үед Монгол төгрөгийн ханш унаагүй байсан, Хөгжлийн банканд 580 сая долларыг хүлээлгэж өгсөн, вальютын нөөц монголбанканд ойролцоогоор 3 тэрбум доллар байсан гээд ярих юм бол эдийн засаг сайн гэсэн үзүүлэлттэйгээр хүлээлгэж байсан.

Бид юу ч үгүй хоосон эдийн засаг хүлээлгэж өгчхөөд дүн тавих тухай яриагүй юм шүү. Хэлээд байхад дүлий годил шиг асуудалд хандаж байсан Засгийн газартайгаа УИХ хариуцлага тооцох хэрэгтэй. Аудитын газар улстөрийн байгууллага биш Монгол Улсын төсөв, эдийн засгийг хянадаг байгууллага юм. Тиймээс бид хариуцлагагүй хүмүүстээ хариуцлага тооцооч гэж олон удаа хэлсэн ч хамгаалаад үлддэг.  Засгийн газар алдаатай бодлогоо засахын тулд 100 хоногийн хугацаанд бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого явуулах байх гэсэн хүлээлт байгаа боловч валютын ханш нэмэгдэж, үнийн өсөлт тэнгэрт хадаж байна.Тиймээс энэ олон асуудалд мэдрэмжтэй хандаж бараа, бүтээгдэхүүний өсөлтийг бууруулахад анхаарч ажиллаасай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Аудитын дүгнэлт, үнэлэлт зөв тавьсан байна.  Гэвч эдийн засгийн өсөлт буурсан, өрхийн орлого буурсан, эдийн засгийн өсөлтүүдийг нэг хүний үгээр буюу тооцоогүй болсны горыг ард түмэн амсч байна. УИХ дээр ч гэсэн Төсвийн байнгын хорооны ажлыг сайжруулж,халтуурдаад өнгөрдөг баймааргүй байна.