Гарамгайбаатар.Б Уул-Уурхай Зоригт.Д 2014.06.05 | Телевиз: МН25-р суваг

Ашигт малтмалын хуулиар намууд байр суурийн зөрүүтэй байна

МАН-ын бүлэг АН-ыг амлалтаасаа ухарсан гэж үзэв.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад сонгуулийн амлалтыг нь эргэн сануулсан албан бичиг илгээлээ.

АН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр Ашигт малтмалын хуулийн төсөлд туссанаар эсрэг байгааг МАН шүүмжилж байна. Энэхүү хууль батлагдвал хил орчмын стратегийн орд газрыг ард түмний хараа хяналтгүйгээр бусдад найр тавин өгөх, худалдах нөхцлийг бүрдүүлнэ хэмээн тус намынхан үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

Ашигт малтмалын тухай хуулийн асуудал бол шинэчилсэн найруулга биш. 10 орчим зарчмын зөрүү бүхий саналтай нэмэлт өөрчлөлт. Энэ хууль батлагдвал шинэ талбайд хайгуулын ажил хийнэ, стратегийн ач холбогдолтой ордуудын талаархи тодорхойлолт өөрчлөгдөнө, өөрөөр хэлбэл тоог нь багасгана гэсэн чиглэлтэй ажиллаж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд:

АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заасан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байлгана гэсэн амлалтаа зөрчсөн хуулийн төсөл боловсруулчихсан байна. Үүнийг нь дэмжээд явж байгаа “Шударга ёс” эвсэл ч гэсэн амлалтаасаа ухарч байна.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

Хуучин хуулийн зарчим хэвээр байгаа. Хэн түрүүлж хайгуулын өргөдөл гаргана, тэр хүн давуу эрх эдэлнэ. Төсвийн хөрөнгөөр зураглалын ажил хийчихсэн, хэтийн төлөвтэй байгаа газруудад ААН-үүдийн дунд сонгон шалгаруулалт хийнэ.

Бид байнгын холбоотой байж ажил төрлийн уулзалтуудыг хийж байна. Я.Содбаатар гишүүн ахалж байна. Стратегийн орд газрын тодорхойлолтоос бусад зүйл дээр бид тохиролцоонд хүрчихсэн.