МНУХ-ны сургалт тасралтгүй явагдсаар байна
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ-ын төлөөлөгчид төрийн ордон орж УИХ-ын гишүүнтэйгээ уулзаж төрийн есэн хөлт цагаан тугнаасаа адис хүртэж амжлаа.
2014.06.06

МНУХ-ны сургалт тасралтгүй явагдсаар байна

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2014-06-05,06 өдрүүдэд Монголын Нутгийн Удирдлагын Холбооны сургалтанд хамрагдаж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс МНУХ-г зорин ирэх ИТХ-ын төлөөлөгчдийн цуваа үеийн үед тасралтгүй үргэлжилсээр олон жилийг орхижээ. Энэ удаад Монгол орны Хойморь нутаг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас 800 гаруй км газрын тэртэйгээс ИТХ-ын төлөөлөгчид зорьж ирсэн байна.

Бүрэнтогтох сумын ИТХ нь 21 төлөөлөгчтэй, 6 багтай.

Нутгийн өөрийн удирдлагын чиглэлээр болон холбогдох яамдаас барьж буй бодлого чиглэлийг сонсож тэдэнтэй орон нутгийн ажил амьдралынхаа талаар санал сэтгэгдлээ солилцож хууль эрх зүйн болоод ажлын шинэ арга барилд суралцуулж, олон шинэ санаа төрүүлсэнээс гадна төлөөлөгч нарыг идэвхижүүлсэн бодит үнэн зөв мэдлэг мэдээллийн мэргэшсэн туршлагатай чадвартай эрдэмтэн судлаачдаар заалгасан сайхан сургалт болж байна гэж тэд дүгнэж байна.

Гагцхүү одоо орон нутагтаа очоод хийж бүтээх л үлдлээ гэж бидэнд талархал хүлээлгэсэн. Улаанбаатар хотод байх хугацаандаа төрийн ордон орж УИХ-ын гишүүнтэйгээ уулзаж төрийн есэн хөлт цагаан тугнаасаа адис хүртэж мөн амжлаа.