Улаан.Ч 2014.06.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
УИХ-ын чуулганы хуралдаан

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүлгийг хийв.

Хууль батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргахаар болж баталгаажлаа. Мөн улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын хэмжээг Засгийн газар тогтоох болж байгаагийн зэрэгцээ хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжихээр боллоо.

Эдийн засгийг сэргээхтэй холбоотойгоор батлагдсан хоёр дахь төсөл нь Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл юм. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг дээрх хоёр төрлийн татвараас чөлөөлж байна. Ингэхдээ татвараас чөлөөлөх хугацааг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хэмээн зааж өгчээ..

Энэ хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дээрх хуулийн төслүүд батлагдаж, хэрэгжиж эхэлснээр Засгийн газраас 100 хоногийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилд нь бодитой дэмжлэг болж буйг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв. Гишүүдийг өгсөн саналыг ЭНДээс үзнэ үү.